Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилт хүндэрсэн, цас зуд ихтэй, зам бартаатай, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай үзүүлэхэд хүндрэлтэй болсон Цэцэрлэг, Баянзүрх сумдын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн фургон автомашин гардуулан өглөө.
Тус сумдын автомашин олон жил ашиглагдаж эвдрэл гэмтлийн улмаас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яаманд аймгийн Засаг дарга хүсэлт хүргүүлсний дагуу туулах чадвар сайтай тусгай тоноглол бүхий фургон автомашин олгосон байна. Цэцэрлэг, Баянзүрх сумдын Эрүүл мэндийн төвүүд шинэ унаатай болсноор 2 сумын 10000 гаруй иргэд, отор нүүдлээр яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, малчин иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
Хөвсгөл аймгийн ЗДТГ
-
1 цаг 11 мин
-
1 цаг 19 мин
-
7 цаг 8 мин
-
2025-01-17
-
2025-01-16