Нийт 29 тойрогтой байх бөгөөд орон нутагт 20, нийслэлд 9 тойрог байх юм.
Мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24 орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандатыг хасаж, орон нутагт нэмсэн юм. Тойрог, мандатын хуваарилалтыг хийхдээ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан үзсэн байна.
- Дундговь, Говьсүмбэр аймгийн нэгтгэн сонгуулийн 6-р тойрог
- Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21-р тойрог
- Баянзүрх дүүргийн 4, 5, 6, 8, 13, 14, 15, 16, 18, 25, 26 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 22-р тойрог
- Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 7, 9, 10, 11, 12, 17, 19, 20, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 23-р тойрог
- Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 20, 22, 24, 26, 32, 33, 34, 35, 36, 37, 41 дүгээр хороог нэгтгэн сонгуулийн 27-р тойрог
- Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороог нэгтгэн сонгуулийн 28-р тойргийг тус тус байгуулахаар болов.
Бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг, нэг тойрог байхаар зохицуулсан байна.
ТОЙРГИЙН ДУГААР, ТОЙРГИЙН ТӨВ, ХҮН АМЫН ТОО, ТОЙРОГТ НОГДОХ МАНДАТ:
- Архангай аймаг, 96720, ГУРАВ
- Баян-Өлгий аймаг,105090, ГУРАВ
- Баянхонгор аймаг,88356, ГУРАВ
- Булган аймаг, 62214, ХОЁР
- Говь-Алтай аймаг, 58471, ХОЁР
- Дундговь 46628, Говьсүмбэр аймаг, 17796 ХОЁР
- Дорнод аймаг, 80984 ХОЁР
- Дорноговь аймаг,69304 ХОЁР
- Завхан аймаг, 72779, ХОЁР
- Өвөрхангай аймаг, 117 112 ГУРАВ
- Өмнөговь аймаг, 66722 ХОЁР
- Сүхбаатар аймаг,62322 ХОЁР
- Сэлэнгэ аймаг, 111403, ГУРАВ
- Төв аймаг, 95662 ГУРАВ
- Увс аймаг, 84309 ГУРАВ
- Ховд аймаг, 88330, ГУРАВ
- Хөвсгөл аймаг,133964, ГУРАВ
- Хэнтий аймаг,77028, ГУРАВ
- Дархан-Уул аймаг, 105923, ГУРАВ
- Орхон аймаг, 105987 ГУРАВ
- Багахангай, Багануур, Налайх дүүрэг ХОЁР
- Баянзүрх дүүрэг ХОЁР
- Баянзүрх дүүрэг ГУРАВ
- Сүхбаатар дүүрэг ГУРАВ
- Чингэлтэй дүүрэг ГУРАВ
- Баянгол дүүрэг ГУРАВ
- Сонгинохайрхан дүүрэг ХОЁР
- Сонгинохайрхан дүүрэг ГУРАВ
- Хан-Уул дүүрэг ГУРАВ тус тус байхаар баталлаа.