Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж өнөөдөр /2020.02.03/ сумдын Засаг дарга нартай Төсвийн тухай хуулийн 39.2-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.
Гэрээ байгуулснаар сумдын Засаг дарга нар орон нутагтаа Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр улс, аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлж боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүрэг хүлээх юм.
Мөн төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсөв болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, төсвийн захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлон ажиллахаар гэрээнд заасан байна.
-
2 цаг 13 мин
-
2 цаг 21 мин
-
8 цаг 10 мин
-
2025-01-17
-
2025-01-16