Нийгмийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах зорилго бүхий Цахим бодлогын түр хороо хуралдаж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын албан ёсны цахим хаягийг тэмдэглэж, баталгаажуулахаар боллоо.
Төрийн байгууллагууд цахим сүлжээ ашиглах боломжтойг харгалзан үзэж нийгмийн цахим сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхийг хичээж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос төрийн албаны ашиглаж байгаа олон нийтийн цахим сүлжээг баталгаажуулж, таних тэмдэгтэй болгох, хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон нийтийн цахим сүлжээн дэх хаягийг таних тэмдэгтэй болгож, хуурамч хаяг, аккаунтийг устгах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Хууль бус, хориотой контент үйлдвэрлэж байгаа хуурамч хаягуудыг устгах чиглэл өглөө. Түүнчлэн төрийн албан хаагчдад олон нийтийн цахим сүлжээг нэвтрүүлэх боломжийг нэвтрүүлэх.
Дөрөвдүгээрт Ерөнхий боловсролын сургуулиудад цахим орчны зохистой хэрэглээний талаар сургалтын хөтөлбөр боловсруулахыг Засгийн газарт чиглэл болголоо. Фэйсбүүк компани өөрөө мултимедиа сургалт явуулдаг.
-
5 цаг 56 мин
-
2025-01-17
-
2025-01-16