"Тавантолгой" ХК -ханы эхлүүлсэн дүйцүүлэн хамгаалах ажиллагаа амжилттай явагдаж байна
Үйл явдал
/
2020-02-04

Хөөврийн задгайд 2018 онд байгаль орчны ажилтнууд очиж судалгаа хийсний үндсэн дээр булгийн эхийг хамгаалах шаардлагатай гэж үзэж хэд хэдэн удаа лайдаж, хамгаалалтын хашаа хийн, хаяг пайзжуулан хамгаалтандаа авч дүйцүүлэн хамгаалах ажил эхэлсэн. Энэ ажлын үр дүн нь гарч эхэлж байгаад бид маш баяртай байгаа.
Задгайн ундарга сайжирж адуу мал, зэрлэг ан амьтан, жигүүртэн шувууд ундаалсан сайхан бүрд болсон байна.

2019 онд Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээнийхээ хүрээнд Цэций уулын 4 цэгүүдэд нарны энергиэр ажилладаг хяналтын камер суурилуулсан бөгөөд Тас, Бүргэд, Тагтаа, Эрээн хавирга хахилга гэх 4 зүйл шувуу, Аргаль, Янгир, Мануул зэрэг зэрлэг ан амьтад бидний суурьлуусан дуранд бууснаас та бүхэнд хүргэе.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.171.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.