НОХОЙГОО УЯЦГААЯ!
Үйл явдал
/
2024-09-04
Хүүхдүүдээ айдасгүйгээр сургуульдаа явах нөхцөлийг бүрдүүлж, өрх бүр тэжээвэр нохойгоо уяцгаая.
-Нохойгоо уядаг байх;
-Гадуур сул тавих бол хошуувч заавал зүүх;
-Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх;
Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /5.19/, хүндэвтэр хохирол учруулсан бол ЭРҮҮГИЙН ХУУЛЬ /20.15/ үйлчилнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
5.19 дүгээр зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
-Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
20.15 дугаар зүйл.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
-Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
-Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.86.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.