МАН-ын ЕНБДарга Я.Содбаатар Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх ТББ-уудын дарга, тэргүүлэгчидтэй уулзлаа

Тус уулзалтаар намын үйл ажиллагаа, салбар холбоодын тайланг сонсож, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны төлөөллүүд, мөн Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны төлөөлөлтэй уулзаж тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн ТББ-уудаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй тэргүүлэгчдэд зөвлөгөө өгөх, намын дэргэдэх байгууллагын оролцоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгөв. 

Уулзалтад СДМЭХ-ны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Б.Жавзандорж, тус холбооны дэд ерөнхийлөгч А.Адилбиш, П.Цолмон, СДМОХ-ны ЕНБД  Н.Лхагвабаяр нар оролцож ТББ-уудаас хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар салбар холбоодын дарга, тэргүүлэгчдэд мэдээлэл өглөө.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.31.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.