800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан олгоно

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДАРГА нарын байгуулсан “Хамтран ажиллах гурван талт гэрээ”-ний дагуу 800,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Орхон аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан олгохоор төслийн материалыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12.00 цаг хүртэл цахимаар хүлээн авч байгаа билээ.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Энэхүү ажлын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийн газар нь Орхон аймгийн ЗДТГ, ХХААГ, BEST хөтөлбөртэй хамтран 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “ЖДҮХС-аас олгож буй хөнгөлөлттэй зээл, дэмжлэг” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт 52 иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

10 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Тус арга хэмжээг Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий, мэргэжилтэн Р.Цэдэв, Бест хөтөлбөрийн төвийн бүсийн зохицуулагч Д.Мөнх-Эрдэнэ болон холбогдох бусад төлөөлөл зохион байгуулж, ЖДҮГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Мөн түүнчлэн ЖДҮГ-ын ажлын хэсэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Шинэ хоршоо хөдөлгөөний “Зөвлөн туслах мэдээллийн цэг”-ийн үйл ажиллагаатай танилцаж, хоршооны зээлийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавих төлөвлөгөөний талаар санал солилцов.

4 хүн, гэрэлтүүлэг, ширээ ба бичвэр нарын зураг байж магад

Өнөөдрийн байдлаар тус цэг нь 18 хоршоог шинээр байгуулж, 74 малчин гишүүнд 3,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон үр дүнтэй ажиллаж байна

2 хүн, утас, зурагт, өсгөгч, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.187.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.