Сонирхогчдын СУМО БӨХИЙН ДАШТ-т Б.Бадрал гурав дахиа түрүүллээ
Үйл явдал
/
2024-09-09

Польш улсад зохиогдсон сонирхогчдын СУМО бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний +115 кг-ийн жинд Монгол улсын тамирчин Б.Бадрал түрүүлж цомын эзэн боллоо. Тэрбээр ийнхүү гурав дахь удаагаа ДАШТ-ний аварга болж байгаа юм. Мөн Монгол улсын гурван удаагийн аварга юм. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, "Аварга" сургуулийн төгсөгч нарын нэг юм. 

Мөн жинд аймгийн арслан Х.Наранбаяр хүрэл медаль, насанд хүрэгчдийн багийн төрөлд мөн хүрэл медаль авч олз омог дүүрэн, амжилттай сайн оролцжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.193.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.