Барилгын салбарын шилдэг ААН-үүд тодорлоо
Үйл явдал
/
2024-09-10

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БАРИЛГАЧДЫН ӨДӨР”-2024, “Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах”, Төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр /2024.09.06/ Барилгачдын талбайд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй нээлттэй өдөрлөг арга хэмжээ бөгөөд иргэд, ААНБ-уудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлог болж байна.

Энэ хүрээнд салбарын 27 ААНБ шилдэг аж ахуйн нэгж, байгууллагын шалгаруулалтад оролцож дараах “Шилдэг -10” аж ахуйн нэгж байгууллага тодорч, тугийг барилгачдын талбайд мандууллаа. 


 ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД...

1.    Барилга угсралтын чиглэлээр: 
-    “Макс Өргөө” ХХК;
-    “Нью Тур” ХХК 
2.    Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
-     “Мөнх-Од цацрал” ХХК;
-     “Мөнхийн Гэгээ Цонх” ХХК
3.    Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр: 
-    “Татах хүч” ХХК; 
-    “Скайлайн дизайн” ХХК 
4.    Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр:
-    "Визард экспресс консалтиг " ХХК
5.    Нийтийн аж ахуйн чиглэлээр:
-    “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ;
-    “КСИМС” ХХК
6.    Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр:
-    “НБИК” ХХК

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.132.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.