Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Парис хотод Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас зохион байгуулсан "Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт уур амьсгалын арга хэмжээг эдийн засгийн өрсөлдөх чадвартай уялдуулах нь" сэдэвт уулзалтад оролцлоо.
Энэхүү уулзалт нь Зүүн Европ, Төв Азийн бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам бүр нэмэгдсэнтэй холбоотойгоор уур амьсгалын бодлогыг эдийн засгийн бодлоготой уялдуулах боломжийг хэлэлцэхийн зэрэгцээ бүс нутгийн орнууд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах зорилготой юм.
OECD-ийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн бодлогыг явуулснаар 2050 он гэхэд ДНБ-ийг 2.8 хувиар өсгөх боломжтой байна. Түүнчлэн, Төв Азийн орнуудын авч хэрэгжүүлж буй дасан зохицох арга хэмжээнүүд нь ган гачиг, үерээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулахад ач холбогдолтой бөгөөд энэ нь жил бүр ДНБ-ний 1.3 хувьд хүрэх хэмжээний алдагдлаас сэргийлэхүйц үзүүлэлт юм.
-
11 цаг 12 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Өчигдөр 10 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин