![](/resource/ulsturch/image/2025/02/11/3trypumcj5hy88ap/Ажил нь ахицгүй ч АШИГ ХОНЖОО ИДЭЖ УУСАН нв УУЛ ОВОО шиг болсон АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫХАН.jpg)
Араар дүүрэн ай түмэн адуутай, алдарт уяач Ц.Туваан хуучин “УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ”-ыг тэргүүлээд нэрийг нь өөрчилж, намын хүмүүсээ чихсэнээс өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Ёстой нөгөө САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРВОД гэгчээр нүүрсээ ч олигтой үнээр зарж чадахаа байлаа. Уг нь Ж.Ганбаатар сайдын үед нэгэн шинэ, зөв хууль батлагдаж мөрдөж эхэлсэн. Тэр нь “Уул уурхайн биржийн тухай” хууль агаад зэс, нүүрсээ гадгаш зарахдаа биржээр арилжаалж, улсын төсөвт вальютыг өсөлтийг нэмэгдүүлж, УИХ, ЗГ-ын гишүүдийн оролцдог НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ТАСЛАН ЗОГСООСОН зэрэг эдийн засгийн чухал ач холбогдолтой хууль Ц.Туваан сайдын үед “хэрэгсэхгүй” болсон нь үнэхээр харамсалтай.
Үүгээр ч зогсохгүй 2027 онд ашиглалтад орох ёстой байсан “Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр” тэг зогсолтод орж, санхүүжилтгүй болохоо дөхөв. Энэ мэт бодлогын ажил нь урагш ахихгүй мөртлөө сайдын орон тооны болон орон тооны бус зөвлөх нэрийдлээр АН-ын хүмүүс шуугилдан шаагилдаж яамны жижиг байрыг “баар” шиг л доргиодог нь нууц биш.
Ардчилсан намынхан угаас “өлөн” зантай, мөнгөний бараа харахаараа л хувьдаа завшиж, өөртөө халааслах гэсэн бодолтой байдаг Засаг барьж байсан үеийнх нь алдаанууд гэрчилнэ. Аж үйлдвэр, Эрдэс баялагийн яамны одоогийн удирдлагын багийнхан ч бас “төрөөс хулгайлж, төсвөөс шамшигдуулах” бодлого баримталж байгаа нь баримтаар ногтогдлоо.
БАРИМТ: Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар 2024 оны 12 дугаар сарын 12-нд А/80 тоот тушаалаараа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 17,2 сая төгрөг гаргаж “СКАЙХАПЕРМАРКЕТ” ХХК-иас 216 шихрэг бэлгийг ваучераар авсан.
БАРИМТ: “ШАНГ-РИЛА УЛААНБААТАР ХОТЕЛ” ХХК-д татвар төлөгчдийн 12 сая төгрөгийг зарлагадаж УУЛЗАЛТ зохион байгуулсан. Ямар зорилготой, хичнээн хүн хармагдаж, ямар асуудал, юун тухай ярилцаж, Монгол улсад ямар ач холбогдол, үр үзүүлсэн талаар тодорхой ойлголт мэдээлэл байхгүй.
БАРИМТ: Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар 2024 оны 12 дугаар сарын 23-нд “АЭР МАРКЕТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариунчимэгтэй “Аялалын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулж урьдчилсан байдлаар тус компанийн 1102765536 тоот данс руу 20 сая төгрөгийг шилжүүлжээ.
Энэ мэтээр татвар төлөгчдийн мөнгийг ЗҮЙ БУСААР ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ, төсвийн тухай, төрийн хэмнэлтийн тухай хуулиудыг УЛАНДАА ГИШГЭЛЖ, иргэдийн анхаарал сарнисан, баяр ёслолд бэлтгэсэн үеийг ЭГЗЭГТЭЙ АШИГЛАЖ, идэх ууж, хулхидан шамшигдуулах башир аргаа хэрэгжүүлсэн байжээ.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
Холбоотой мэдээ
-
14 цаг 53 мин
-
Уржигдар 16 цаг 02 мин
-
Уржигдар 10 цаг 12 мин
-
Уржигдар 09 цаг 13 мин