О.Хангай аваргын хүсэлтийн дагуу "Алдарт эхийн одон" олгох ЖУРМЫГ ШИНЭЧИЛЖЭЭ
Үйл явдал
/
Өчигдөр 18 цаг 07 мин

Алдарт эхийн одон олгодог журам нь зарим эхчүүдэд хүндрэл учруулж, босгыг нь давахад асуудалтай байсан аж. Энэ журмыг өөрчлөхгүй болохгүй байгаа талаар өнгөрсөн жил Улсын Аварга О.Хангай асуудал хөндөж байсан юм. Тэрбээр "Эхнэрийн маань ганц арын хаалгагүй авдаг одонгоо авч чадахгүй байна. Олон материал бүрдүүлсэн ч болохгүй байна" гэх утгатай сэтгэгдлийг өөрийн цахим хяагтаа үлдээж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн цахим хуудаст болон Ерөнхийлөгчийн тамгын газарт хүсэлт гаргаж саналаа илэрхийлж байсан удаатай билээ.

Тус саналыг олон хүн дэмжиж, хуульд өөрчлөлт оруулах хүсэлт илэрхийлж байсан. Тэгвэл энэ сарын 6-нд тус хуульд нэмэлт өөрчлөлт орж, Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэжээ.

Ийн өөрчлөлт оруулснаар хүүхэд нь нэг нас хүрээд нас барсан ээжүүд Алдарт эхийн одонгоор шагнуулах материалаа харьяа сум дүүрэг, хороондоо өгөх боломжтой болжээ.

Олон ээжүүд энэ өөрчлөлт зүйтэй гэдгийг дэмжсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
14
2
1
2
2
1
Сэтгэгдэл: (9)
Таны IP: (3.137.217.235)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.55.188.82) 2025-02-10 17:41:16
Үрчилж авсан хүүхдийг заавал 3 нас гээд заасан бх юм 3 нас өнгөрөөгөөд авсан гээд одон олгогддоггүй нас заахгүй бж болдогүй юм уу 3 нас хүртлэх хүүхдэд асаргаа сувилгаа хэрэгтэй түүнээс дээш насанд хэрэггүй болдог юм уу энэ хуулиа бас харж үзэхийг хүсье
Soninbal Naranbayar (202.126.91.173) 2025-02-10 14:03:36
er ni bol teej torvvleed ovchingoor sarch boloogvi aldsan eejvvd zondoo l bgaa daa teriig uul ni bvgdiig ni hamruulval zvgeer yum bishvv torvvlsen ni vnen l yum chini
Эрдэнэтогтох Боржигин (66.181.160.37) 2025-02-10 00:32:02
Эрдэнэтогтох миний бие 1975 онд төрсөн хүүгээ 1991онд автын ослоор 1980 онд төрсөн охиноо 2019 онд алдсан боловч хүнд суртлын улмаас 75 онд алдсан хүүхдийн бичиг баримт олддоггүй учир 1 р зэргийн одонгоор авч чаддаггүй 75 оны хүүхдийн маань бичиг баримт олддоггүй ингээд одонгоор авч чадахгүй байгаа
Оюунчимэг (202.72.242.141) 2025-02-09 21:59:50
4 хүүхэд төрүүлсэн л бол одонг олгож баймаар юмаа,сар насаар зааг тавихаа болино уу,тээж төрүүлж үр хүүхэд төрүүлээгүй хүнд том бэлэг болгож үрээ өгсөн эхэд одон өгөх хэрэгтэй шүү дээ.Одондоо хамрагдаж чадахгүй хэцүү бна шүү.
Болормаа (59.153.115.251) 2025-02-09 20:23:37
1нас хүрээгүй 2016 онд улаанбурхан өвчнөөр хүүхдээ зөндөө ээжүүд байгаа тэр хэдийгээ яагаад бодож болоогүй юм үр хүүхэдээ10сар тээж төрүүлсэн даанч муухай өвчнөөр алдсан ээжүүд бас л үлдэх юм даа
Нэг ээж (139.5.216.64) 2025-02-09 19:45:47
За болио Хангай хэн юм давуу эрхтэй юмуу авгай нь гэж нэг капитал засвартай хүүхэн .
Zochin (122.201.31.152) 2025-02-09 19:26:17
Eh hvn bie zowooj olon sar teej torson l bol hvvhdiin toond oruulah heregtei mash zuw.
Erdenetuya (202.179.18.110) 2025-02-09 19:21:52
Neg nas hvreegvi bol awah uu vggvi yu
(66.181.161.114) 2025-02-09 18:52:30
Хангай гэдэг Бөх хүний эхнэр хүн бусад эмэгтэй хүн биш үү