Эрх мэдэлтнүүд ӨМНӨХ ЖИЛИЙН ТӨСВӨӨ он солигдохоос өмнө ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛД ҮРЖ, татвар төлөгчдийн мөнгөөр ГАРАА УГААГААД ДУУСГАЖЭЭ. Үүний тодхон жишээ бол хариуцсан ажилдаа үр дүнгүй, хариуцлагагүй хандсан ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр гэгч юм. Тэрбээр Иргэний нисэхийн Үндэсний төвийн даргаар ажиллаж байхад хоёр ч ажилтан нь зүв зүгээр ажилдаа ирээд, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Гэвч мань эр хариуцлага хүлээгээгүйн сацуу харин ч тушаал дэвшиж Ерөнхий газрын дарга болчихсон нь анхаарал татдаг.
Тэрбээр хуучин ажилдаа байхдаа ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД зарцуулжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.4 “... байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх”
15.1.5 төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно” тус тус заасан байхад
ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр гэгч нь 2024 оны 12 сарын 24-нд “ЧИНГИС ЭЙВЭЙЗ” ХХК-ийн захирал С.БАТМӨНХТЭЙ “ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ” байгуулж татвар төлөгчдийн 19 сая 40 мянган төгрөгөөр тус бүр нь 27 мянга 272 төгрөгөөр тооцож 700 ширхэг ХУАНЛИ хэвлүүлсэн байна.
Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 15-нд ИНҮТ-ийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан ерөнхий менежер Э.ЭНХМӨНХ гэгч нь “ЛАЙВ ГАЛ ТОГОО” ХХК-ийн захирал Г.МӨНХБАЯСГАЛАНТАЙ “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 19 сая 880 мянган төгрөгөөр “8 ширхэг ГЭРЭЛТ САМБАР” худалдан авч, үр ашиггүй зардал гаргаж, бусдын төлсөн татварын мөнгөөр ГАРАА УГААЖ, ГЭДСЭЭ ЦАТГАЖЭЭ.
-
5 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
Өчигдөр 18 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 47 мин
-
5 цаг 56 мин
-
Өчигдөр 18 цаг 04 мин