Улсын Их Хурал: Энэ долоо хоногт - Улсын Их Хурлын дарга БАРУУН БҮСЭД... (2025.02.03-09)
Үйл явдал
/
21 цаг 51 мин

2025.02.03. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Сонсголын үр дүнгийн талаар сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Олон нийтийн мэдэх эрхийг хангах үүднээс ерөнхий хяналтын сонсгол хийж өнөөдөр дууслаа. Нийт таван удаагийн хэлэлцүүлгээр олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл хүргэсэн. Үүний нэг хэсэг нь утаа, агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулах вэ гэдгийг ил болголоо. Сайжруулсан түлш технологийн хувьд сайжраагүй, муудсан гэдгийг нотлох баримтаар ил гаргалаа. Мөн утааг арилгахад зарцуулсан мөнгө эзэнгүй, хариуцлагагүй байгаа талаар мэдээлэл өглөө. Нийслэлд 32 мянган зуух тараах байсныг болиуллаа хэмээн байр сууриа илэрхийллээ... https://www.parliament.mn/nn/74058/,

https://www.parliament.mn/nn/74061/,

https://www.parliament.mn/nn/74062/

2025.02.03. Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болж, “Нөхөн үржихүйн тусламж үйлчилгээ, өнөөгийн байдал, эмчилгээний чиг хандлага” хэмээх сэдвээр Эрүүл мэндийн яамны RMC үр шилжүүлэн суулгах төвийн мэдээллийг сонслоо... https://www.parliament.mn/nn/74059/

 

 

 

2025.02.03. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа... https://www.parliament.mn/nn/74060/

 

 

 

2025.02.03. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллав. Мөст сумын иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайн асуудлыг хөндөж, уг уурхайг стратегийн орд газарт бүртгэж, өгөөжийг нь ард иргэд хүртэх шаардлагатай, мөн сумын иргэдийн хэрэгцээнд нь тааруулан Хөшөөтийн уурхайн нүүрсийг нийлүүлэх зэрэг санал дэвшүүлэв. Улсын Их Хурлын даргын зүгээс Ховд аймгийн иргэд Хөшөөтийн уурхайн асуудлыг олонтаа хөндөж, стратегийн орд газарт бүртгэн авах саналыг дэвшүүлж буй учраас D-parliament платформоор дамжуулан гарын үсгээ цуглуулж, 30.000 болсон тохиолдолд Улсын Их Хурал хэлэлцэж, шийдвэрлэх боломжтойг хэллээ... https://www.parliament.mn/nn/74064/

 

 

 

2025.02.05. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хүний эрхийн зөрчил үүсгэж буй эсэх талаарх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан иргэний баталгаатай эдлэх сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэх талаарх энэхүү уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, албан тушаалтнууд оролцов... https://www.parliament.mn/nn/74067/

 

 

 

2025.02.05. “Нээлттэй парламент” хөтөлбөрийн оролцогчдод Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаа болон чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг танилцууллаа. Улсын Их Хурлын Тамгын газраас оюутан залуусын дунд “Нээлттэй парламент-2025” дадлагажих хөтөлбөрийг зарлаж, тус хөтөлбөрт дотоод, гадаадын их, дээд сургуулийн гурав, дөрөвдүгээр дамжааны 1684 оюутан өрсөлдсөнөөс 100 оролцогчийг хамруулаад байгаа юм. Энэ оны 1 дүгээр сарын 20-ноос оюутнууд Улсын Их Хурлын Тамгын газарт дадлага хийж эхэлсэн. Тэднийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцуулахдаа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 1990 оноос эхлэн 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар бүрдсэн одоогийн 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламент хүртэлх түүхийг ярьж өглөө... https://www.parliament.mn/nn/74066/

 

 

 

2025.02.06. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж, иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов. Бизнес эрхлэгчид батлагдаж буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярилаа. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авдаг нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээдэг гэв. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ... https://www.parliament.mn/nn/74072/

 

 

 

2025.02.07. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсох үеэрээ сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын санал бодлыг сонсов. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр, Чандмань, Бигэр, Эрдэнэ, Цээл, Баянтоорой тосгон, Алтай, Халиун сум, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган, Жаргалант, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт сумын сурагчидтай уулзлаа. Сурагчид цахим сургууль, танхимын хичээлүүдийн цаг давхцдаг нь хүндрэл учруулдаг, интернэт сүлжээний улмаас хоцрогдол үүсдэг, хими, биологи, физик зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлийн анги танхимгүй, спорт заалгүй, мэргэжлийн багшгүйн улмаас шаардлагатай мэдлэгээ авч чаддаггүй, алслагдмал нутагт амьдардаг учраас унаа тээврийн асуудлаас үүдэж уралдаан тэмцээнд оролцож чаддаггүй, үдийн цай хөтөлбөрт хамрагддаггүй зэрэг олон асуудлыг хөндөв... https://www.parliament.mn/nn/74076/

 

 

 

2025.02.07. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн суманд ажиллахад сумын иргэд эрүүл мэндийн төвийг шинэчлэх, сургуулийн дотуур байр, цэцэрлэгийн засвар, соёлын төвийн барилгын асуудлыг хөндөж байна. Эрдэнэбүрэн сумын иргэд цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга иргэдийн өдөр тутмын орчин нөхцөлтэй холбоотой дэд бүтцийн, чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, төсөвт тусгахад анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв... https://www.parliament.mn/nn/74077/

 

 

 

2025.02.07. Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, "Отгонтэнгэр" их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт боллоо. Мэтгэлцээний үндсэн зорилго нь бүхэлдээ Үндсэн хуулиа мэдэж, ойлгодог, ардчилсан нийгэм парламентын засаглалаа үг, үйлдлээрээ хамгаалж чаддаг идэвхтэй иргэдийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв... https://www.parliament.mn/nn/74079/

 

 

 

2025.02.07. “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн  шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө. Гурван өдрийн турш үргэлжилсэн тэмцээнд 128 багийн 384 сурагчид оролцов.  Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдсан үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцлээ. Тэмцээн эхний ээлжинд 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багуудыг  шалгаруулсаар шилдэг дөрвөн баг эцсийн шалгаруулалтад үлдсэн юм... https://www.parliament.mn/nn/74083/

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.