ТӨВИЙН БҮСЭД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ БАТЛАГДАЖ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
ТӨВИЙН БҮСЭД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2025 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ САЛБАР ЧИГЛЭЛ БАТЛАГДАЖ ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн зээлийн хүсэлт хүлээн авах үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэллээ.
ХХААХҮ-ийн Сайдын баталсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу хүлээн авах бөгөөд бичил ангилалд хамаарах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн ирүүлсэн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар сонгон шалгаруулна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх: 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 08:30 цагаас
Дуусах: 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн өглөөний 08:30 цаг хүртэлТөслийн материалыг зөвхөн www.sme.gov.mn цахимаар хүлээн авна.
Хөнгөлөлттэй зээлийн нөхцөл:
- Зээлийн зориулалт: Үндсэн хөрөнгө оруулалт, Эргэлтийн хөрөнгө /40 хувиас хэтрэхгүй/
- Зээлийн хугацаа: 5 хүртэл жил
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 хүртэл сар
- Зээлийн хүү : 5 хувь (жилийн)
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЧИГЛЭЛ
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотоос орон нутагт шилжин үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, орон нутагт шилжсэн иргэнийг ажилд авсан үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж;
Импортыг орлох шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Экспортод чиглэсэн кластерын үйлдвэрлэл;
Баяжуулсан болон органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл;
Инновацийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх;
Хүнсний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч;
Уул уурхайн ханган нийлүүлэлт;
Зам дагуух тохилог үйлчилгээг нэвтрүүлэх;
Цагаан алт хөдөлгөөн;
Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян;
Шинэ хоршоо хөдөлгөөн
Энэ мэдээ танд ямар санагдав?
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
0
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.55.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
16 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
16 цаг 57 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин