ТЭМЭЭГЭЭ ШАРЖ ИДЭХ тэнэглэлийг Дорноговийн Засаг дарга О.БАТЖАРГАЛ гаргасан уу...
Үйл явдал
/
Өчигдөр 18 цаг 47 мин

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 02 дугаар сарын 07-08-ний өдрүүдэд Сайншанд суманд “ИХ ГОВИЙН ТЭМЭЭ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Тэмээчдийн баярын дараагаар хүрэлцэн ирсэн хол ойрын зочид, гадны жуулчдад зориулж нэгэн “гэнэтийн бэлэг” задалсан нь “ТЭМЭЭНИЙ БООДОГ” байв. Тэмээчдийн зөвлөгөөний хаалтын зоог нь “ШАРСАН ТЭМЭЭ” байсан нь жуулчид болоод хол ойрын зочдод таалагдаагүй аж. Их говийн тэмээний баяраар ТЭМЭЭГЭЭ ШАРЖ ИДЭХ хөтөлбөрийг зохион байгуулагчдын зүгээс оруулж, улмаар БООДОГ БОЛГОСОН ТЭМЭЭГЭЭ ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛСАН НЬ олны дургүйцлийг хүргээд амжив.

Дорноговьчууд “ТЭМЭЭГЭЭ БООЖ” иддэг гэсэн ойлголтыг өгч, улмаар дахин энэ нутагт тэмээчдийн баяр болохооргүй болж байна. Тэнэглэлд хязгаар үгүй гэдэг. Тэмээ боож идэхэд УХААН нь ахадсан дарга нарт ард олны уур хилэн хүнддэх вий дээ...

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
6
10
0
4
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.15.168.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин (202.55.188.92) 2025-02-10 01:03:41
Малыг идэх, арисыг ашиглах, сүүгээр нь цагаан идээ боловсруулах гэж өсгөдөг бус уу. 1 тэмээ идээ л биздээ ккк
Иргэн (202.9.40.32) 2025-02-09 20:24:25
Инээд хүрээд б х юм яахаараа тийм балай санаа гаргадаг б наа ёстой инээдтэй ха ха
чин (66.181.184.91) 2025-02-09 19:34:57
Ганц хүний санал биш байлгүйдээ.