Хоёр айлын 10 ХҮН НАС БАРАХАД салбар яамны сайд, дарга нар 350 саяар байраа засварлаж ТАНСАГЛАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
Өчигдөр 16 цаг 31 мин

Сүх далайтал ҮХЭР АМАР гэж үгтэй. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн АН, МАН, ХҮН-ын хамтарсан Засгийн газарт “ГЭР БҮЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН” яам гэж шинээр бий болгосон. Монгол улсын хэмжээнд 970 орчим мянган гэр бүл байдаг.  Гэтэл энэ яамны сайд төсвийн мөнгөөс өөртөө АЙ ПАД авахуулж, орон сууцжуулна гэж попорч, гадаадаас 280 мянган ажилтан оруулж ирнэ гэж хуулийн төсөл өргөн барихаас өөрөөр олигтой шийдвэр гаргалгүй өдийг хүрсэн.

Ухамсаргүй, идэж уух, байр саваа засварлаж, шинэ тавилга, сандал суудал авахаас өөрийг мэддэггүй дарга нарын хар гайгаар олон хүн нас барж байгаа. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах “САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛЭХ” мунхаг шийдвэрээс үүдэлтэйгээр 790 гаруй хүн УГААРТАЖ НАС БАРАВ. Хамгийн сүүлд 2025 оны 01 дүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд НЭГ ГЭР БҮЛИЙН ЗУРГААН ИРГЭН УГААРТАЖ НАС БАРАВ. Мөн 02 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гэр шатаж НЭГ ГЭР БҮЛИЙН ДӨРВӨН ИРГЭН ШАТАЖ НАС БАРАВ.

Шил шилээ дагасан олон аймшигт үхэл, хагацал гарч байхад ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ удирдлагууд ганц үг ган хийж, эмгэнэл илэрхийлэхгүй, таг чиг байснаа гэв гэнэт орох оронгүй, оочих аягагүй болчихлоо гээд татвар төлөгчдийн мөнгөөр БАЙРАА ЗАСВАРЛАХ ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.

ТОДРУУЛБАЛ, 2025 оны 02 дугаар сарын 07-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Е байрны их засварын ажил гэсэн утгатай, улсын төсвийн 350 саяын зарлагатай ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ.

Нийгэмд нэг хүү өнчирч, нэг гэр бүлд орвонгоороо шатаж байхад яамны эрх мэдэдтнүүдэд БАЙРАА САВАА ЗАСВАРЛАЖ, ШИРЭЭ САНДЛАА СОЛИХ НЬ Л ХАМГААС ЧУХАЛ байдаг бололтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
9
1
10
Сэтгэгдэл: (3)
Таны IP: (18.227.134.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.190.222) 2025-02-09 20:53:34
Ёстой дургүй хүрч бна хэлэх муу үгч олдохгүй бнаЗГ бүгэлдүүнээрээ огцорвол даарна
(203.91.115.49) 2025-02-09 17:01:16
Ямар ухамсаргүй төрийн. Удирдлагууд гэж ийм хувиа. Бодсон улс бдаг юм. Болоо өөрсөнд нь зовлон таарахгүйг мэдэхгүй. Л баймаар хэлээд ирдэггүй хорвоо шүү нэгийг бодмоор л бнадаа төр түмэн минь эээ
Паак (103.57.92.127) 2025-02-09 16:46:57
Ёстой л гөлөг юм даа