О.АЛТАНГЭРЭЛ: Монгол Улс АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР 7 байраар урагшилсан сайн мэдээ байна
Үйл явдал
/
4 цаг 10 мин

“Транспэрэнси интернэшнл” ОУБ-аас гаргадаг улс орнуудын Авлигын төсөөллийн индекст Монгол Улс 7 байраар урагшилсан сайн мэдээ байна.

Тодруулбал, АТИ-ээр манай улс 2018 онд 93, 2019 онд 106, 2020 онд 111, 2021 онд 110, 2022 онд 116, 2023 онд 121-д эрэмбэлэгдсэн бол 2024 онд буюу хамгийн сүүлийн мэдээгээр 114-т жагссанаар өмнөх оноос 7 байраар урагшиллаа.

Эдийн засаг бөгөөд геополитикийн хүнд бэрхшээлтэй цаг үед дэлхийн олон улс орнууд, тухайлбал АНУ, ХБНГУ, Швейцарь, Норвеги, Япон, Франц, Испани, Итали зэрэг улс орнуудын оноо буурч, авлигын индекс байр ухарсан бол Монгол Улсын хувьд тогтвортой байж байр урагшилжээ.

Монгол Улсын Засгийн газраас цаашид авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болно.

2025.02.11

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
2
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.15.38.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганаа (103.212.118.201) 2025-02-11 21:01:48
Юуны чинь 7 байр яг хэлэндээ байна бүүрч аймаар болж байна даа
Ганаа (103.212.118.201) 2025-02-11 21:01:47
Юуны чинь 7 байр яг хэлэндээ байна бүүрч аймаар болж байна даа