![](/resource/ulsturch/image/2025/02/11/sivoee2jshvlcdvt/БОУАӨЯ-ны ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО.jpg)
БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга шуурхай хуралдааныг удирдан явууллаа. /2025-02-11/ Хуралд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, Засгийн газрын хуралдаанаас болон Сайдаас өгөгдсөн үүрэг даалгаврыг шуурхай хэрэгжүүлэх, цаг үеийн шинжтэй асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг чиглэлүүд өглөө.
Тодруулбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх үйлдвэр, үйлчилгээний төрлийг цөөлж, хүрээг нь тодорхой хязгаартай болгох, үнэлгээг цахимжуулах зохицуулалтыг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусган боловсруулж энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулах; Үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлыг долоо хоногт 2-оос доошгүй удаа уртасгасан цагаар хуралдуулж, өнгөрсөн хугацаанд хуримтлагдсан үнэлгээнүүдийг хэлэлцэж дуусгах;
Байгаль орчныг хамгаалах төсөл арга хэмжээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 1%-ийн хөнгөлөлтийг суутган тооцох боломжийг бүрдүүлж, энэ долоо хоногоос эхлэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж эхлэх; Салбарын хэмжээнд мөрдөгдөж буй журмуудад үнэлгээ хийж, цөөлөх, давхардал хийдлийг арилгах ажлын хэсгийг МҮХАҮТ, АОЭНХ, МБОИЗ төлөөллийг оролцуулан байгуулж, цөөлөх, хялбаршуулах;
Цахимжуулалт дутуу хийгдсэн тусгай зөвшөөрлүүдийг хоёрдугаар улиралд багтаан дуусгах, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох, эхний ээлжид химийн бодисын тусгай зөвшөөрлийн системийг ашиглалтад оруулах; 2-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдах “Байгаль орчны салбарын стандарт, эрхзүйн шинэчлэл, цаашдын чиг хандлага” хэлэлцүүлгийн үеэр “Стандарттай байгаль орчны салбар” зорилтын хүрээнд шинэчлэгдэх төслүүдийг танилцуулах; Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг байгаль хамгаалах чиг үүрэгтэй төрийн бус байгууллагуудад гэрээгээр хариуцуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан, байгалийн дурсгалт болон нөөц газрын зар мэдээллийг олон нийтэд хүргэх;
Дэлхийн усны өдрөөс эхлэн усыг нөөцлөх, хуримтлуулахад уриалсан, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “Дусал бүр” нийгмийн аяныг явуулах, бэлтгэл хангах, Усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт ирсэн тухай бүрд хурлыг зарлан хуралдуулж, шийдвэрлэх;
Гадаад өрийг байгаль хамгаалалд шилжүүлэх DFNS арга, Уур амьсгалын эрсдэлийн индекс тооцох аргачлалыг нэвтрүүлэх асуудлыг холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.
![](/static/webs/default/assets/emoji/cute.png)
![](/static/webs/default/assets/emoji/amazing.png)
![](/static/webs/default/assets/emoji/smile.png)
![](/static/webs/default/assets/emoji/angry.png)
![](/static/webs/default/assets/emoji/why.png)
![](/static/webs/default/assets/emoji/sad.png)
-
11 цаг 15 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 18 цаг 47 мин
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Өчигдөр 10 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин