Ерөнхийлөгч Х.Баттулга анх энэ суудалд залрахын өмнө Хэнтий аймагт сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийхдээ АТОЗ буюу Ард түмний онц зөвлөл гэх байгууллагатай “оффшортой тэмцэнэ, оффшорт байгаа улстөрчдийн мөнгийг татаж авчирна” хэмээн санамж бичигт гарын үсэг зурсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор данстай холбоотой асуудлаар уриалга гаргасан билээ. ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр оффшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн дурьдсан юм.
Тэрбээр Ерөнхийлөгч болсноос хойш 2017 оны 11 дүгээр сард “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ БОЛОМЖУУД” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд нэлээд дээгүүрт орно. “Ernst&Youmg” санхүүгийн компаниас нөөцөөрөө хамгийн их байгаа Монголын 15-хан эрдэс баялгийн түүхий эдэд саяхан аудит хийж үзсэн. Түүгээр Монголд 306 тэрбум ам.долларын зэс, 128 тэрбум тонн нүүрс, 62 тэрбум ам.долларын алт, 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэх төмрийн хүдэртэй. Тэрчлэн фосфор 28, цайр 16, уран 4,1, мөнгө 2 тэрбум ам.доллар гэхчлэн үргэлжилнэ. Нийт нөөцийг олон улсын судлаач, эдийн засагчид дунджаар 1,3 их наяд ам.доллар хэмээн үнэлжээ. Одоогоор Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 шахам илрэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй олон баялаг хөрсөн дор байна. Энэ баялаг сүүлийн 20-30 жил эргэлтэд оржээ. Өнөөдөр Монголын экспортын 94 хувийг уул уурхай дангаар эзэлж байна. Гэтэл 3 сая хүний 40 хувь нь ядууралтай байна.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдлээс 2016 онд 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг зарласан билээ. "Panama papers"-ын зүгээс зарласан оффшортой холбоотой энэхүү мэдээлэлд Монголын 49 хүний нэр дурьдагдсан билээ. Үүнээс гадна гадаадад байрлах дансандаа сая ам.доллар мартсан нэг л хүний тухай бид мэдэж байсан. Тэгвэл энэхүү мэдээлэл цацагдсанаас хойш монголчууд оффшор дансанд асар мөнгө хадгалж байгаа тухай мэдээлэл хөвөрч эхэлсэн билээ. Тухайлбал, АТОЗ-ийнхөн гэхэд нэр бүхий улстөрчид оффшор дансанд 17 тэрбум ам.доллар нуусан гэж мэдээлж байсан билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсныхаа дараахан оффшор данстай холбоотой асуудлаар төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгүүдүүдэд хандаж уриалга гаргаж, 49 хоногийн хугацаа өгсөн ч нэг л иргэн сайн дураараа оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татсан байдаг.
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад 95 сая орчим ам.доллар буюу бараг 300 орчим тэрбум төгрөг оффшор бүсээс орж ирсэн асуудлыг тогтоон шалгаж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин