Х.Баделхан: Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг ОРОН НУТАГТ хэрэгжүүлнэ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-01-30

Барилга хот байгуулалтын сайд Б.Баделхан 21 аймгийн Засаг дарга нарт мэдээлэл хийлээ тэрээр “Манай яаманд бүртгэлтэй 1300 орчим барилга угсралтын компаниуд тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Хүрэлсүхийн Засгийн газрын үед гарсан онцгой шийдвэр бол барилгын компаниудын тусгай зөвшөөрлийн барилгын төрийн бус найман байгууллагын мэдэлд шилжүүлсэн. Энэ бол барилгын салбар дахь хүнд суртал, авлигыг арилгах арга зам гэж үзсэн. Хууль эрх зүйн шинэчлэл хийхээр өргөн бариад байна. Орон сууцны тухай болон СӨХ-ийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Үүний дараа зургаан хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байна. Манай засгийн газар 150 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөр баталсан. 50 мянган айлын орон сууцыг нь орон нутагт, 100 мянга нь Улаанбаатар хотод байна. Хөгжлийн банк болон БНХАУ-ын Эксим банкнаас 3 хувийн хүүтэй зээл авч санхүүжүүлнэ. Дэд бүтэц болон газрын асуудлыг нь манай яам шийднэ. Барилгыг нь хувийн компаниуд барихаар зохицуулна. Өнгөрсөн онд 1500 орчим айлын орон сууц ашиглалтад орсон. Увс, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай зэрэг аймгуудад хэрэгжсэн. Үлдсэн аймгуудад ч бас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түрээсийн орон сууны журмыг шинэчилсэн. Хувьчилж авах, өмчлүүлж өгөх ийм хэлбэр байгаа.  Мөн Майдар болон Аэро сити гэсэн хоёр дагуул хот байгуулагдана” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.152.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.