Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичгийг Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлээд байгаа билээ. Эрхэм гишүүний асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн. Харин уг шийдвэр нь Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд унасан.
Өнөөдөр чуулганаар авч хэлэлцэнэ. Энэ парламентад Прокурорын бичгээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр орж ирсэн зургаа дахь гишүүн боллоо. Өмнө нь ЖДҮ-гийн хэргээр дөрвөн гишүүн, хүчингийн хэргээр нэг гишүүний бүр эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Н.Номтойбаяр гишүүнийг явуулах уу, үлдээх үү гэдгийг УИХ-аар шийднэ. УИХ-ын чуулганаар хэлэлцэх ямар ч асуудлыг өмнө нь заавал байнгын хороодоор хэлэлцүүлдэг. Байнгын хорооноос ямар шийдвэр гарна түүнийг нэгдсэн чуулганаар баталдаг дүрэм үйлчилдэг. Тэгвэл энэ удаад хоёр байнгын хороогоор авч үлдсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ч түдгэлзүүлэлгүй авч үлдэх боломж байгаа юм. Өмнө нь ЖДҮДС-гаас зээл авч эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан дөрвөн гишүүнээ хамгаалаад үлдсэн шиг...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин