Баянголын З.Балдандугар эмч өөрийгөө 500 мянгаар шагнаж, гэртээ ТҮЛЭЭ НҮҮРСНИЙ мөнгө гаргуулж авчээ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-02-19

Өнгөрсөн 4 жилд Баянгол дүүрэг эрүүл мэндийн салбарт хувьсал хийж, эмнэлгүүдийг төрөл бүрээр нь барьж, урт улаан тууз хайчилсан нээлтийн ёслолыг олон удаа үйлдсэн. Эдгээрийн нэг нь Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг. Энэ эмнэлгийн эмч нар сайн ажилладаг хэмээн иргэд нь ам сайтай байсан ч З.Балдандугар даргыг ирсэнээс хойш өөдлөхөө байсан аж. Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга н.Батжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд З.Балдандугарыг томилжээ. Тус томилгоог иргэдийн амралт зугаалгыг тааруулан наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд хийсэн гэдэг мэдээлэл зарим хэвлэлээр нэлээд хүчтэй цацагдсан.

З.Балдандугар эмчийн асуудал ч дуусахгүй нь.. Тэрээр мордохын хазгай болов. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Баянгол дүүрэгт удаа дараа хүч үзээд өвдөг шороодож байжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай Баянгол дүүргээс хамтран нэр дэвшсэн, түүний гарын хүн хэмээгдэж буй юм.

Томилогдсон цагаасаа л хэл амны бай болж, хууль зөрчсөн томилгоо хийсэн хэмээн шуугиулсан З.Балдандугар эмчийн хууль бус, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй баримтууд эхнээсээ хэвлэлүүдээр нийтлэгдэж эхэллээ. Тодруулбал өөрийгөө сайн ажилласан хэмээн дүгнэж 500.000 /таван зуун мянган төгрөг/-өөр шагнасан, “Байгууллагын дотоод журам”, “Хамтын гэрээ”-нд заасны дагуу ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллаар шагнах эмч ажилчдын мөн л “өөрийгөө чихэж” 80 мянган төгрөгийн урамшуулал авчээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.