Монголбанк бол арилжааны банкуудыг хянаж, мөнгөний бодлогыг зохицуулж, гадаад валютын нөөцийг бүрдүүлж монгол төгрөгийн үнийг өсгөх зорилготой газар. Гэтэл энэ байгууллагад 500 гаруй алба хаагч, 14 газарт хуваагдаж ажилладаг. Эдний дунд иргэдэд өндөр хүүтэй мөнгө зээлдүүлж, зээлсэн мөнгөө хэд дахин нугалж буцаан авдаг “санхүүгийн бохир схем”-ийн үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллагад хувь эзэмшигч олон.
Тэд төв банкинд танил тал, арын хаалга татлаа түлхээгээр орж, улмаар тушаал дэвшин газар, хэлтсийн захирлын суудалд тухалдаг тухай санхүүгийн салбарынхан ярьдаг нь үнэний ортой байж ч мэдэх юм.
“Банк бус санхүүгийн байгууллага” гэж өөрийн эзэмшигчдийн хөрөнгөөр зээл олгохоос гадна валют арилжаа, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга хийх үндсэн үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан ашгийн төлөө байгууллагыг хэлдэг. 2019 оны хагас жилийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 538 ББСБ байна. 2019 оны II улирлын байдлаар ББСБ-ууд 158.3 тэрбум төгрөгийн орлоготой, 94.0 тэрбум төгрөгийн зарлагатай, 64.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Үндсэндээ 64,3 тэрбум төгрөгөөр иргэд хохирч, ББСБ-уудын “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ” ийм хэмжээний ашигтай байна гэсэн үг. Монгол Улсын Засгийн газраас дундаж давхаргынхныг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо нь Засгийнхаа эсрэг шийдвэр гаргаж, ББСБ-уудыг илт дэмжиж, иргэдийг өрөнд оруулж байгаа нь зах зээлийн нийгэмд бол “шударга тоглоом” биш юм. ББСБ-ууд ашигтай ажиллах тусам тэнд мөнгө хүүхэлт цэцэглэж, иргэд өрөнд орж, буцаан төлөлтөө хийж чадахгүйд хүрч улмаар шүүхийн хаалга татах эрсдэлд оруулж байгаа гэдгийг тодотгоё.
Бид мэдээллийн эх сурвалж, баримтууд түшиглэн Монголбанкинд ажилладаг салбарын болон хэлтсийн захирлуудын эзэмшдэг ББСБ-ын мэдээллийг хүргэж байна.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа: Хадгаламждаа 14 тэрбум 331 сая 471 мянган төгрөгийн хадгаламжтай, Ориент Инвест ББСБ-ийн 47,3 хувь эзэмшдэг, гадны банк, санхүүгийн байгууллагад 30485.13 хадгаламжтай
Төмөрзандангийн Ган-Од: Хэнтий аймаг дахь Монголбанкны салбарын захирал Тэрбээр “Ялгуулагч ББСБ” ХХК-г 2007 онд зээл, гадаад валютын худалдаа эрхлэхээр үүсгэн байгуулсан. 100 хувь эзэмшдэг.
Тамирын Амарсайхан: Монголбанк, Дотоод aудитын газрын захирал: Бат энд инвест ББСБ-ын хувцьаа эзэмшигч.
Пүрэвдоржийн Эрдэнэтуяа: Монголынбанкны Нөөцийн удирдлага, санхүү, зах зээлийн газрын харьяа Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа: Болд Кредит ББСБ ХХК –ийн хувь эзэмшигч
Цэрэнжавын Мөнхбаяр: Сүхбаатар аймаг дахь Монголбанкы салбарын захирал. 2005 онд үүсгэн байуулсан “Баруун-Урт хөгжил” ББСБ ХХК-ийн хувь эзэмшигч. Одоо түүний ББСБ-г Цэрэнжавын Ариунаа гэх эмэгтэй хариуцаж байгаа.
Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Б.Ганбат: Арвис-Итгэл банк бус санхүүгийн байгууллагатай.
Сэтгүүлчийн дүгнэлт:
Төв банк бол монгол улсын санхүүгийн салбарын “гол тоглогч” гэж ойлгож болно. Тусдаа хуультай, газар бүтэцтэй, УИХ-ын шууд харьяаны төрийн том байгууллага. Гэвч энэ төв банкинд ажилладаг газар хэлтсийн дарга нар, салбарын захирлууд нь хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай байгаа нь анхаарал татаж байна.
Манай улс өнгөрсөн оны сүүлчээр СААРАЛ ЖАГСААЛТАД багтсан. Уг нь төлөвлөгөө ёсоор энэ сард багтаад саарал жагсаалтаас гарах ёстой. Хэрэв чадахгүй бол ХАР ЖАГСААЛТАД орно. Олон улсын санхүүгийн байгууллага Фатфаас манай улсын санхүүгийн салбар сахилга батгүй, муу байгааг л шууд дүгнэсэн хэрэг. Төв банкны дарга даамлууд нь хувийнхаа бизнесийг цэцэглүүлж, төгрөгийн ханшийн уналтыг эрт мэдэж, гадаад валютаар сольж, иргэдэд өндөр хүүтэй зээлдүүлэх зарчмаар ажиллаж байгаа ББСБ-ийн үйл ажиллагаа нь үндсэндээ “мөнгө хүүлэх” арга ч байж мэдэх юм. Бидэнд олдсон мэдээллээр Монголбанкны зургаан дарга ББСБ-аас хувь эзэмшдэг болох нь хөдлөшгүй баримтаар ногтлогдож байна. Түүнчлэн 14 тэрбумын хадгалмжтай нэгэн ч бас бий.
Арилжааны банкуудын зээлийн хүү буурахгүй байгаагийн нэг шатгааны учрыг эндээс хайхад олдох мэт. Өөрөөр хэлбэл мэдээлэлд ойр байгаа эдгээр хүмүүс албан тушаалын давуу байдлаа ашиглаж иргэдийг “мөлжиж” дундаж давхаргын иргэдээ Манжийн үеийн пүүсийн өрийн бичигтэй болгож байгаа нь нууц биш. Үүний цаана нөгөө яригдаад байдаг СААРАЛ ЖАГСААЛТЫН гол буруутнууд Монголбанк дотроо байж ч мэдэх юм.
Үргэлжлэл бий...
Дээрх мэдээллүүдийг
Монголбанкы цахим хуудас https://www.mongolbank.mn/default.aspx
Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас http://www.frc.mn/
Авлигатай тэмцэх гарын цахим хуудас https://www.iaac.mn/
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын цахим хуудас http://opendata.burtgel.gov.mn/civil
болон өмнө энэ тухай мэдээлэл гарч байсан IKON.MN, EAGLE.MN, SONIN.MN зэрэг сайтуудын мэдээллийг ашигласан болно.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин