Монгол үндэстний төлөө ГАДНЫ ШАШНЫГ цөөлж, гадны сургуулиудыг хаах саналтай байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-04

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр их газрын Хятадад бүүр тодруулбал БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод уушгины шинэ төрлийн хатгаа өвчин үүссэж олон хүний амь насыг авч одсон. Энэ өвчин өдгөө улам газар газар авч дэлхийн 73 улсад тархаж, 90 мянга 892 хүн халдвар авч, 3117 хүн нас барж, 47969 хүн эдгэрсэн байна. Өвчний тархалт үүссэн БНХАУ-д нас баралт багасаж байгаа ч яг голомт болсон Ухань хотод байдал тийм ч амар биш байна. Ямартай ч улсын хэмжээний аюулгүй байдал одоо овоо зөөлөрч байна. Харин энэ халдвар Ази тивд хамгийн хурдацтай тархаж Хан үндэстнийг сандаргаж эхэллээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр  Өмнөд Солонгост халдвар авсан хүний тоо 4,812 байгаа бол нас барсан хүний тоо 34 болж нэмэгджээ. Өмнөд Солонгос улсад тархаад буй уг халдварын гол тээгч нь Сэнчоши сүмийн итгэгч 61 настэй эмэгтэй юм. Тэрбээр Ухань хотод байрлах салбар сүмийн цуглаанд очихдоо Ковид-19 халдвар авч, улмаар өөрийн төв сүмийнхээ цуглаанд очиж тархаагаад, эмнэлгийн газраар очсон ч шинжилгээ өгөөгүйн улмаас Солонгос улс даяар онц байдал зарлаж, нас барсан хүний тоо эрс нэмэгдэж байна.

Учир ийм тул Солонгос улсын Засгийн газраас тус сүмийг хаах, улмаар халдвар авсан итгэгч нарынхаа мэдээллийг нууцалж, нийтийг хамарсан өвчлөлийг санаатай тархаасан хэрэгт Сэнчоши сүмийн эзэн, номлогч Ли Ман Хи болон бусад удирдлагуудад хуулийн хариуцлага тооцохоор болсон. Тус улсын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн тухай БНСУ-ын хэвлэлийн мэдээний монгол орчуулгад хөрвүүлснийг манай хэд хэдэн томоохон мэдээллийн сайтууд иш татаж, эх сурвалжаар ашиглаж байгаа юм.

Хан үндэстэн буюу Солонгос улсад Covid 19 халдвар тарсантай холбоотойгоор тус улсад байгаа монголчууд эх орондоо ирж байгаа. Тэд Монгол улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу бүх үзлэг шинжилгээнд хамрагдаж, тусгаарлагдаж байгаа ч орчин нөхцлөө голж, эмч нарыг элдвээр доромжилж, баашлаж байгааг албаны эх сурвалжууд мэдээлээд байна. Хүн ядрахаараа ураг аа, Тураг ядрахаараа уулаа гэдэг... Ямартай ч тосоод авах эх оронтой гэдэгтээ баяртай байгаа чбусдынхаа эрүүл мэндийг бодохгүй, эрсдэлд оруулахаар загнаж байгаа нь харамсалтай

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиис, Эрүүл мэндийн яам болон түүний харьяам байгууллагууд, Нийслэлийн онцгой комиссоос Монгол улсын иргэдийг шинэ төрлийн коронавирусээр өвчлөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлаатай бүх арга хэмжээг авч, олон нийтийн цуглах боломжтой бүх баяр ёслолыг цуцлаад байна. Үүний нэг нь Монголчуудын уламжлалт сар шинийн баяр. Ахмад настнаа хүндэлж золгож очихгүй, ураг төрлөөрөө цуглахгүй, нялх балчир хүүхдийг үнсэхгүй, хөөрөг зөрүүлж тамхилахгүй байхыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд бүгд л уриалав.

Нийслэлийн онцгой комиссийн хуралдаанаар нийслэл хотод үйл ажиллгаа явуулдаг зочид буудал, уушийн болон зоогийн газар, дуулах болон усанд орох, үс засуулах зэрэг үйлчилгээний газруудыг хаав. Энэ дунд нэгэн сонирхолтой мэдээ дурдагдсан нь таван төрлийн үйл ажиллагаа явуулдаг 945 баар, 9 дүүрэгт 310 дэн буудал, 69 амралтын газар, 64 жуулчны бааз, 87 саун, Монгол улсад бүртгэлтэй шашны 15 урсгалын 321 сүм, хийд байна. 59 фитнес клуб зэргийг бүгдийг нь хаасан. Мөн нийслэлийн 9 дүүрэгт байх зочид буудлыг хаасан.

Манай улсад бүртгэлтэй 321 сүм хийдээс буддын шашны 80, христийн шашны 189, католик шашны 4, мармоны 3, Бантист-3, Пентокост-3, Мусалман -3, Крисматик-1, Протистан-15, Шинто-1, Бөө мөргөл -3, Ислам-1, Пропестран-3, Методист-4, Лютран-2, Ивенгел-1, Иохорон-1 гэх мэт шашнууд Улаанбаатар хотын 1,6 сая иргэнд үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусийн халдварын тархалт хийгээд манай улсаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай мэдээлдэг. Тус мэдээллийн дараа монголчууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөж сэтгэлээ, хүчээ нэгтгэж байна. Монголын уламжлал шарын шашны 1000 лам нэгдэж 10 сая төгрөг, 500 бээлийг Улсын онцгой комисст бэлэглэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн хүний эрхийн заалтад шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.  Гэхдээ Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын 50 орчим хувь нь амьдардаг. Тэднийг гадны шашны гаж буруу урсгалд уриалж, сэтгэл санаа, ухаан бодол, итгэл үнэмшилд нь нөлөөлж, улмаар Монгол үндэстний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байна.

Бүүр тодруулбал гадны санхүүжилттай сургууль, үйлчилгээний газрууд, томоохон зочид буудлуудын заал таних элдэв хурал цуглаанд үнэ төлбөргүй үйлчилж, хоол ундаар дайлж, гар цайлгаж мөнгө төгрөг өгдөг. Энэ нь 10 жилийн сурагч багачуудад сөрөг нөлөө үзүүлж, улмаар тэр шашныг шимтэн шүтэгч болгон хувиргах аюултай юм.

Уг нь 1992 оны Үндсэн хуульд монголчууд зөвхөн Шарын шашныг шүтэж, тэнгэр үзэлтэй хүмүүс нь бөө мөргөлийг шүтнэ гээд тусгайлан заасан бол өдийд гадны шашны олон урсгал гол мөрөн шиг салаалж бий болохгүй байсан юм. Асуудал дэгдээгүй дээр хууль журмандаа өөрчлөлт оруулах зарчмаар гадны шашныг цөөлж, ядаж монголчуудын үндсэн шашин болох буддын шашнаас илүүгүй байна хэмээн зааглаж цөөлөхгүй бол яваандаа Монголчууд гадны шашны урсгалаар төрийн хэрэг шийдэгддэг болох аюултай юм.  Үндэсний аюулгүй байдал энэ асуудал дээр яаралтай хуралдаж ямар нэг зохицуулалт, шийдвэр гаргахгүй оройтож мэднэ шүү. Иргэн хүний зүгээс Монгол үндэстнээ аврахын тулд гадны шашныг цөөлж, гадаад сургуулиудыг хаах санал гаргаж байна...

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.183.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.