ЖДҮХС-гаас ЗЭЭЛ АВСАН 49 гишүүнээс Б.Батзориг л ЯЛ СОНСОЖ, бусад нь МАРТАГДАЖ БАЙНА
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-03-10

Эрх баригч намын 65 гишүүний 50 орчим нь ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авсан хэрэгт холбогдож, зарим нь эрүүгийн хэрэгт холбогдож эхнээсээ ял сонсоод байна. Энэ зээлийг олгох эрх бүхий салбарын сайдаар ажиллаж байсан Б.Батзориг нь эрх мэдэл албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгохоос гадна, өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгждээ хамгийн өндөр дүнтэй зээл олгосон нь мань хүний буруу нүүдэл болж, ордонд бус шоронд суухад хүргэх нь.  ХХААХ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан. Хуулийн гаргалгаа нь   яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзжээ. Түүнд  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны 08.30 цагт товлосон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.171.192)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.