Дэлхий нийтээр хурдацтай тархаж, Европын улсуудыг сандаргаж, олон хүний амь насанд хүрээд байгаа Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, хол хорио тогтоож, багш ажилчид, сурагчдыг олноороо цуглархыг хориглоод байгаа билээ.
Түүнчлэн салбар яамнаас бодлого гаргаж сурагчдын хичээлүүдийг телевизээр гаргаж, хичээлээ нөхөх боломжийг бүрдүүлсэн ч хүүхдүүд хичээлээ ойлгохгүй, эсвэл өмнө нь орсон хичээл давтан орох, багш нарын мэдлэг чадвар хүрэхгүй, хүүхдүүд онлайноор хичээл үзэх боломжгүй, сонирхолгүй зэрэг алдаанууд гарсаар байгаа. Гэвч манай улсын энэ туршлага дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа гэж Боловсролын яамнаас мэдэгдсэн.
Энэ жил ЕБС төгсөж, Их, дээд болон мэргэжлийн боловсрол эзэмшихээр 28 орчим мянган сурагч байгаа. Тэгвэл тэдний элсэлтийн шалгалтад бэлтгэх боломж олгох үүднээс салбар яамнаас нэгэн “ухаалаг шийдвэр” гаргасан нь төгсөх ангийн бүх хүүхдүүдэд тус бүрт нь ЭЕШ-ийн хичээлүүдийг хураангуйлсан Си Ди, Ди ВИ ДИ-г тараана гэдгээ мэдэгдсэн нь шүүмжлэлийн гол бай болж байна. Тэрбээр өөрийн нүүр номондоо
“12 дугаар ангийн хүүхдүүд энэ жил хамгийн хүндрэлтэй нөхцөлд ЭЕШ-д бэлдэж орох болж байна. Хөдөө малчдын маань хүүхдүүд гэртээ харьсан байна, алслагдсан бүс нутгуудад, интернетгүй орчинд олон мянган хүүхдүүд маань сурч амьдарч байгаа юм аа... Малчид маань гэртээ СД ДВД тоглуулагчтай байх нь элбэг. Сумын төвд интернет хурд, интернет төлбөр гээд олон бэрхшээл байдаг. Бүх хүүхэд маань ухаалаг гар утас хэрэглэх боломж хомс. Амьдрал баян. Бид мэдээж АПП зохион бүтээж удахгүй ашиглаж эхлэхээр ажиллаж байна... Хугацаа орж байна. Цаг алдалгүй богино хугацаанд хүүхдүүддээ туслах материалыг хүргэх шаардлага үүсээд байна аа... Мэдээж хот суурин газарт сайтаас, нүүр ном, пэйж хуудсаас, нэт-ээс үзэх боломжуудыг нь нэмэгдүүлж байна... Байршуулж байна... Бүх боломжуудыг ашиглаж, хүүхэд бүртээ ижил боломж олгохоор ажилласаар байна... Монгол Улсын хэмжээний асуудлыг Улаанбаатар хотын хэмжээгээр бүү сэтгээсэй гэж хүсч байна... Зарим нэр хүндтэй нийтлэлч, олны танил хүмүүс хүртэл өрөөсгөл ойлгож байгаад харамсаж байна... Хөрөнгө мөнгөтэй, баян чинээлэг, боломж сайтай хүмүүс бол СД, ДВД-тэй компьютер хэрэглэхээ болиод удсан байхоооо... Жич: Манай улсын хэмжээнд бүх ЕБС-ын суурин компьютерууд, багш нарын маань хэрэглэж байгаа нөүтбүкүүд СД уншдаг. Манай яамны бүх компьютерууд бас адил... (шинэчилж чадаагүй) хэвээр л байна... Цэцэрлэгийн багш нар маань компьютер ч байхгүй байна... "Ковид19" бидэнд шинэ сорилт тулгаж байна... Уучлаарай... Гүтгэсэн, харлуулсан, улстөржүүлсэн, муучилсан болгонд тайлбарлах, залруулах, сөрөх зав зай бидэнд үнэндээ алга” хэмээн учирлажээ.
Харин олон нийт, түүнчлэн монголын оюун санааны элитүүд хүртэл Ё.Баатарбилэг сайдыг шоолж, доромжилсон агуулгатай жиргэ, комент, пост оруулсан байна.
Түүний ухраа сайд, мэдлэггүй сайд, 20 зууны сэтгэхүйтэй хэмээн гоочилжээ. Тэр бүхнийг үл тоон төгсөх ангийн 28 мянган сурагчийг бодож, ямар ч гэсэн туслах шийдвэр гаргасан нь Ё.Баатарбилэг сайдыг зөвтгөх шалтгаан мөнөөсөө мөн юм. Хичээлийн хоцрогдолгүй, дээд шатны сургуульдаа элсэн орох боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа тэдний сэтгэл, хөдөлмөрийг үнэлэх нь зөв юм.
Шүүмжилж байгаа хүмүүс ядаж Ё.Баатарбилэг сайдаас илүү ухаалаг шийдвэр, зөв шийдэл гаргачихсан бол энэ шийдвэрийг болиулж болох л байсан. Гэвч хэн ч 12 дугаар ангийн хүүхдүүдийг яах бол гэж бодоогүй. Тэд одоо ч бодохгүй байгаа. Тэд зөвхөн хэн нь тэнгэрийн зам ярих бол, хэн нь Си Ди ярих бол хэмээн өө хайж, коронагийн эсрэг бус хүн муулах тухай л бодож суугаа.
Боловсролын яам, Ё.Баатарбилэг сайд нөхцөл байдал, өнөөгийн боловсролын тогтолцоо, хөдөөгийн малчдын аж амьдрал гээд бүх хүрээнд нь асуудлыг цогцоор нь харж чаджээ. Тийм учраас Си Ди тараах хувилбар нь хамгийн зөв алхам гэж үзсэн байж болох. Шүүмжлэгчид харин бүх хүүхэд ухаалаг утас барьдаг, бүх сум интернэтэд ордог гэж сэтгэсэн нь ХАМГИЙН ТОМ ЭНДҮҮРЭЛ болж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин