2016 оны сонгуульд навс ялагдсан шокноосоо АН нэг л гарч чадахгүй явсаар хөөрхий “амь тавих нь" Хамаг сэхээтнүүд нь бүгд шоронгийн очерт дугаарласан. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Да.Ганболд, Д.Эрдэнэбат, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Д.Зоригт, Сономпил гээд овоо гайгүй танигдсан нөхдүүд нь гэмт хэрэгт сэжиглэгдэж, АТГ, УЕП-т аргамжаатай, дэлхий нийтээр эрэн сурвалжлагдаж байна. Үндсэн дүрэм, намын бодлого шийдвэрээ эрс өөрчилсөн АН-ын нэр хүнд олон нийтийн дунд тийм ч сайн биш байсан. Нийгэмд муу байгаа намынхаа нэр хүндийг дарга нь нэг мөсөн шороотой хутгаад хаячихлаа.
Сүүлийн үед АН дотор С.Эрдэнийг эсэргүүцэгчид, намаа цэвэрлэхийн төлөө хүчтэй тэмцэж байгаа олон залуучууд бий. СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан н.Чинболд, АН-ын залуучуудын төлөөлөл П.Галиндэв нарыг тухайлан дурдаж болох юм. Мөн хууччуулаас нийтлэлч Б.Батбаяр буюу Баабар нэлээд хурц шүүмжилдэг бол УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар ам муруйж, хөөгдөөд улмаар өрх тусгаарласан билээ.
Коронавирусийн цар тахал хүчтэй дэгдэж дэлхийн 170 гаруй улсад халдварлаж, ганц хоногийн дотор 1080 хүн амь эрсэдхэн гашуун түүх байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дэлхийн улс орнууд өөр улсад байгаа иргэдээ эх орондоо татан авч, эмчилж байна. Манай улсын Засгийн газар ч бас ийм л аргаар иргэдээ эх орондоо авч байгаа. Төр нь иргэнээ хамгаалах үүрэгтэй. Тийм ч учраас энэ үүргээ гүйцэтгэж байгаа юм.
Гэтэл төр засгийн энэ ажлыг дэмжихийн оронд аюулт өвчнөөр улстөр хийж, ГАДААДААС ӨВЧТЭЙ ХҮМҮҮС АВЧ, ХАЛДВАРТ ӨВЧИН ИМПОРТОЛЖ БАЙНА гэх ухааны юм ярьсан сөрөг хүчний намын даргад ард түмэн бүүхэл ардчилсан намын нөхөд нь зэвүүцэж, эсэргүүцэж, түүний өмнөөс огцруулах акц өрнүүлж ч мэдэхээр байна. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үгтэй. Нэгэнт амнаас гарчихсан үгийг мянга зөвтгөх гэж оролдоод нэмэргүй. Эхний үг хүчтэй. Яг тэр чигээрээ л ард түмэнд буучихсан учраас та хэлсэн үгэндээ эзэн болоод, идсэн хоолондоо сав болж, ард түмнээсээ, намынхаа олон мянган дэмжигчдээс, ялангуяа Баянголын сонгогчдоосоо УУЧЛАЛ ГУЙЧИХААД намын даргын ажлаа өг. Ахиж улстөрд яваад ч хэрэггүй биз дээ гэж зөвлөе.
Түүний оронд П.Галиндэвт намын даргаа өгчихөөд, хүүхдүүдийн амралтын газар байгуулна гэж авсан хувийн зуслангийн байрандаа санаа амар, гэдэс цатгалан, элдэв зүйл бодолгүй хэвтэж байвал яасан юм бэ. Нийгмийн даатгалын сангаас таныг мөнгө идсэн уусан гэж хэвлэлээр шуугиж, хуулийнхан шалгаж байсан. Тэр их мөнгөтэй газраас яав ч зүгээр бууна гэж байхгүй л байлгүй. Тийм учраас гэдэс цатгалан сууж болох байх.
АН дотор танаас өөр удирдагч олон бий. Боловсролын сайд асан Л.Гантөмөр, ядаж л хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин. За болъё гэхэд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал гуай байна... Та бол энэ намыг удирдаж чадахгүй, ёс зүйгүй гэдгээ үгээрээ ч үйлдлээрээ ч харууллаа.
Бусдаас шударга ёс шаардаж, үнэний төлөө дуугарах дуртай таны чин сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ үнэхээр харамсмаар үг хэллээ. Таны энэ үг бусдын идэш болж байгааг анзаарах сөхөө байна уу..., эсвэл улстөр, 2020 оны сонгуулиа бодоод завгүй явна уу... Та үнэхээр ёс зүйтэй хүн мөн бол хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж ард түмнээсээ уучлалт гуйчих.
Анхнаасаа л үхрийн бөөр шиг цугларсан танай намд мөнхийн эрх ашгийн зөрчил явагддаг гэдгийг та юу эс андах вэ. Одоо удирдлага дотор чинь дандаа таны тойрон хүрээллийн хүмүүс байгаа. 2020 оны сонгуульд ялна гэж бодож байгаа бол эндүүрэл. Лав л та Ерөнхий сайдад тохирох хүн биш байна.
АН-ын залуучууд дотор хүчтэй, зөв бодлого ярьдаг, үлгэр жишээч олрн бий. Тэдэн дундаас арай илүү зорьмог нь П.Галиндэв. Та уг нь энэ мэт залуучуудаа өөд нь татсан бол овоо тустай байх байлаа. Одоо яая гэхэв. Нэгэнт хугарсан нэрээ дахин сэргээе гэж бодож байвал намын даргын албаа өөр хүнд шилжүүлчих...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин