Даргын цүнх барьж улстөрд орсон залуучууд олон байдаг. Бас төрийн албаар дамжиж, дарга даамал хийж, жижиг сажиг албан тушаал “хэсэж” сэмээрхэн явсаар гэнэт оргилд гарсан төрийн албаныхан ч мэр сэр байна. Үүний нэг нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Одонмажигийн Амгаланбаатар гэгч эрхэм аж.
Н.Лүндэндорж "Ажлын алба бол Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчилдэг бөгөөд чадавх, бүтээмж, үр нөлөө, хариуцлагад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхаарч байдаг. Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон О.Амгаланбаатар нь 17 жил төрийн захиргааны байгууллагад ажиллаж, туршлага хуримтлуулсан, мерит зарчмаар ажиллаж ирсэн гэдгийг онцолъё” гээд 2018 онд түүнийг шүүхийн ерөнхий зөвлөлд орох хаалгыг нь нээжээ. Ерөнхий зөвлөл өөрийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэг бүхий ажлын албатай байх бөгөөд гүйцэтгэх нарийн бичгийн дарга нь ажлын албыг өдөр тутмын удирдлагаар хангана гэж Шүүхийн захиргааны тухай хуульд заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүх эрх мэдлийн байгуулагуудын үйл ажиллагааг зохицуулдаг мэргэжлийн байгууллага юм. Энэ албаны өдөр тутмын ажлыг уг нь мэргэжлийн хүн хариуцан ажиллах ёстой О.Амгаланбаатар мэтийн мэргэжлийн бус хүн хийж байгаа нь энэ байгууллагын үйл ажиллагаанд олон нийт эргэлзэхэд хүргээд байгаа юм.
Түүний намтар ажилласан байдлыг нь хянаж үзэхээр Хөдөө аж ахуйн яаманд олон жил ажиллажээ. 975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд Нийслэлийн 93 дугаар сургууль, 1993-1998 онд Шинжлэх ухаан техникийн их сургуулийг Инженер, технологич мэргэжлээр, 2005-2008 онд Тагнуулын академийг Эрх зүйч мэргэжлээр, 2008-2010 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2016-2017 онд Төрийн захиргааны менежментээр тус тус төгссөн. Инженер, технологич, эрх зүйч мэргэжилтэй. Түүний ажилласан байдлыг сонирхоод үзэхээр нэг агентлагаас нөгөө яаманд газрын дарга хийж томорсон “арын хаалга” сайтай нэгэн юм. Тухайлбал 1999-2000 онд Үндэсний архивын газарт техникч, 2000-2003 онд Нийслэлийн Эрүүл ахуй, халдвар судлалын албанд шинжээч, 2003-2009 онд Мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Газрын орлогч дарга, 2013-2014 онд "Хүнс, хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн” ТББ-д Удирдах зөвлөлийн дарга, 2014 онд УИХ-ын тамгын газарт референт, 2014-2016 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2018 оны 09 дүгээр сар хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бол 2020 оны эхээр Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн болсон.
Одонмажигийн Амгаланбаатар хэний хүн бэ...Тэрбээр Хөдөө аж ахуйн яамаар хэсүүчилж явсаар энэ албанд ирсэн. 2009-2012 он гэдэг бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг сайд байх үед томилогдсон хүн гэсэн үг. Тэгэхээр инженер хүнийг Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү чиглүүлнэ гэдэг бол Ерөнхийлөгчийн нөлөө байна гэж хардаж болох нь. 2020 оны нэгдүгээр сарын эхээр Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүн болсон. Тэгэхээр 2020 оны сонгуульд ямар нэг байдлаар АН-ын эсюэл Ерөнхийлөгчийн захиасын дагуу аль нэг талд ажиллах нь тодорхой юм.
Тэрбээр 24 сая768 мянган төгрөгийн орлогтой бол гэр бүлийн орлого нь 30 сая 184 мянга аж. Хонь ямаа 95, 33 адуу, 23 үхэртэй. 104 сая төгрөгийн хадгаламжтай. АПУ ХХК-ийн 4000 ширхэг хувьцаатай, дөрвөн патенттай аж.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин