Ядуу иргэдийн дэмжих хөтөлбөр Монгол улсад тийм ч олон биш. Засгийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамаар дамжуулан хэрэгжүүлдэг “халамжийн” гэх тодотголтой өрх толгойлсон эцэг, эхэд олгох мөнгө, хүнсний толаноос өөр дорвитой зүйл байхгүй.
Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагаас 1991-2017 онд нийт 4.38 тэрбум ам.долларын гадаад зээл, 2.62 тэрбум ам.долларын тусламжийг авч ашиглажээ. 2019 онд 1,242.3 тэрбум төгрөгийн зээл, тусламж олгогдсон.
Монгол улсыг хөгжил буурай орон хэмээн үзэж 2003 оноос Дэлхийн банкны тогтвортой амжиргаа төслийн хүрээнд анх хөдөөгийн иргэдийн амьдралыг тэтгэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд санхүүгийн хүртээмжтэй, таатай боломж олгох зорилгоор анх бичил санхүүгийн хөгжлийн зээлийг олгоэ эхэлсэн.
Дэлхийн банкны хөрөнгө оруулалттай уг сан нь 17 жил болж байна. Гэвч энэ сангаас зээл хичнээн иргэн байгаа, тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй байна. Бичил санхүүгийн хөгжлийн сангаас Монголбанкны шаардлагыг хангасан Банк бус санхүүгийн байгууллагууд, жижиг арилжааны банкууд хүүгүй ч өндөр үнийн дүн бүхий 1-3 тэрбумын зээлийг шууд авдаг.
Гэвч энэ мөнгө яг очих ёстой эзэд, хүрэх ёстой хүндээхүрдэггүй бөгөөд Монголбанк, Сангийн яамны хамтарсан лобби бүлгийн хүрээнд орж банкны дарга нарын хувь эзэмшдэг банк бус санхүүгийн байгууллагуудын активын зузаатгалд ордог байж болох юм.
Үүсэн байгуулагдаад 17 жил болж буй энэ сангийн анхны захирлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн ажиллаж байсан бол, одоо СЗХ-ны даргаар ажиллаж буй Б.Баярсайхан хамгийн олон жил буюу 2006 оноос 2016 он хүртэл энэ албыг хашиж байсан.
Түүнчлэн СЗХ-ны бичил санхүүгийн бодлогын орон тооны бус зөвлөлийн гишүүн 2005-2012 онд Тогтвортой амьжиргаа төслийн зохицуулагч, 2012 оноос 2016 он хүртэл Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. 2016 оноос өнөөг хүртэл Хишигбадрахын Батхүү тус сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Арилжааны банкны хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 3.0 тэрбум төгрөг бол, ББСБ-ын хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй зээлийг 24-36 сарын хугацаатай олгодог.
Бичил санхүүгийн байгууллагаас зээл авч хамтран ажилладаг ББСБ-д нэрс ил байна.. өөрөөр хэлбэл дараах байгууллагууд нэг хүртэлх тэрбумын зээл авдаг гэсэн үг. Харин нэг ч арилжааны банкны хамтраагүй байна.
Банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгох эсэхийг СЗХ шийднэ. Харин тэдэнд зээл олгох эсэхийг БСХС-гийн зөвлөл шийднэ. Энэ бүхэнд өнөөгийн СЗХ-ны дарга Д.Баярсайхан ямар нэг байдлаар холбоотой болж таараад байна. Ингээд БСХС-тай хамтардаг ББСБ-ыг хүргэж байна. Энэ нь бичил санхүүгийн хөгжлийн сангийн сайтад нийтлэгдсэн учраас давхардсан чигээр нь оруулав.
Транскапитал ББСБ
Алаг-Уул Ган ББСБ
Ард кредит ББСБ
Аршанд Финанс ББСБ
Баян-Агула ББСБ
Жэт Финанс ББСБ
Кингдом Инвест ББСБ
Ландорф финанс ББСБ
НБМ Финанс ББСБ
Очир Ундраа ОМЗ ББСБ
Транскапитал ББСБ
Хөгжил финанс ББСБ
Шинэ төгрөг ББСБ
Чоно Финанс ББСБ
Эй ди юу финанс ББСБ
Экокапитал ББСБ
АБТС ББСБ
Алаг-Уул Ган ББСБ
Арвис Итгэл ББСБ
Берилл финанс ББСБ
БИД ББСБ
Гүнсан Эрдэнэс ББСБ
Жет финанс ББСБ
Ландорф финанс ББСБ
Марико ББСБ
Номт хас ББСБ
Очир Ундраа ОМЗ ББСБ
Прайм Лөүн ББСБ
Премьер пойнт ББСБ
Ричфинанс ББСБ
Үнэнч Итгэл ББСБ
Хайрхан капитал ББСБ
Хөгжил финанс ББСБ
Экокапитал ББСБ
Баян-Агула ББСБ
БИД ББСБ
Капмон ББСБ
Транскапитал ББСБ
Үлэмж мэлмий ББСБ
Үнэнч Итгэл ББСБ
Эй ди юу финанс ББСБ
Экокапитал ББСБ
АБТС ББСБ
Ард кредит ББСБ
БИД ББСБ
Голден Нью финанс ББСБ
Жет финанс ББСБ
Кингдом Инвест ББСБ
Марико ББСБ
Очир Ундраа ОМЗ ББСБ
Премьер пойнт ББС
Хайрхан капитал ББСБ
Хөгжил финанс ББСБ
Эй ди юу финанс ББСБ
Экокапитал ББСБ
Арвис Итгэл ББСБ
Жи Эс Би Капитал ББСБ
Премьер пойнт ББСБ
Экокапитал ББСБ
АБТС ББСБ
Алаг-Уул Ган ББСБ
Арвис итгэл ББСБ
Аршанд Финанс ББСБ
БИД ББСБ
Гүнсан эрдэнэс ББСБ
Жет финанс ББСБ
Кингдом Инвест ББСБ
Номт хас ББСБ
Транскапитал ББСБ
Эй ди юу финанс ББСБ
Экокапитал ББСБ
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин