Монголчууд хилээ хаахад турж үхэхгүй
Нийтлэл
/
2020-04-04

Энэ жилийн нөөцийн мах 3-р сарын 11-ээс худалдаалагдаж эхэлсэн. Нийт 12 мянган тонн махыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн 140 хорооны 279 хүнсний дэлгүүр албан ёсоор борлуулж байгаа.  Нөөцийн махыг худалдаалах үнэ: үхрийн ястай мах 7700, хонины ястай мах 6700, ямааны ястай мах 6200 төгрөг байгаа юм. энэ жилийн нөөцийн махны борлуулалт  болон иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

Худалдагч М.Баасанжаргал: Энэ жилийн хувьд нөөцийн үхэр болон хонины мах сайн зарагдаж байна. Тэгээд манай ажилчид бас энэ нөөцийн махаараа хийдэг. Их дажгүй юм байналээ. Маш сайн зарагдаж байгаа. Ялангуяа үхэр болон хонины мах  эрэлт ихтэй байгаа. харин ямааны мах л борлуулалт жаахан муу байна.

Иргэн А.Болормаа: би жил бүр нөөцийн мах худалдаж авч хүнсэндээ хэрэглэдэг. Хамгийн гол нь хямдхан учраас. Өнгөрсөн жил мах олдохгүй байсан. Энэ жил хангалттай сайхан байна. Энэ жил корона гээд экспорт байхгүй юм чинь аргагүйдээ. Анхаасаа хилээ хаачих байсан юм. Монголчууд хилээ хаахад турж үхэх хүмүүс биш. Бидэнд мах, гурил, сүү байна. Мах, гурил, сүү байхгүй бол Монгол байгаад яах юм? нөөцийн махаа сайн муу гээд яахавдээ бүгд шилээд сонгоод авч чадахгүй байгаа хүмүүс сайн муу байна гэж яриад яахав

Иргэн Б.Эрдэнэцэцэг: үхрийн махыг л хэрэглэж байгаа. бусдыг нь бол хэрэглээгүй байна. Энэ жилийн нөөцийн мах их дажгүй санагдаад байгаашд. Уут савлагаа нь ч бас их дажгүй болсон байна. Чанарын хувьд ч сайхан мах байналээ. Зах дээр байгаа махыг бодвол хямдхан ч юм.

Иргэн Ц.Алтанцэцэг: нөөцийн маханд сэтгэл дүүрэн биш байгаа. Уут савлагаа сайтай боловч амт муутай, туранхай санагдсан. Би урд нь нөөцийн мах хэрэглэж байгаагүй учраас надад нойтон махтай харьцуулагдаад тааруу санагдаж байж магадгүй юмдаа.

     Сурвалжилсан: Х.Ургамал

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.169.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.