100 сая төгрөгөөр улстөрд ирж яваа УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ ХУНТАЙЖ нар
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-10

 Ардчилсан намаас 2020 оны сонгуульд нэр дэвшихээр УГСАА ЗАЛГАМЖЛАГЧ ХУН ТАЙЖУУД 100 саяын дэнчингийн мөнгөө С.Эрдэнэ даргын ТҮЦ машинд хийжээ. Саяхан 30 жилийн ойгоо нүсэр тэмдэглэж чингисийн одонгоор “бөөлжсөн” тус намынхан баярлаж байх зуур ах намынхан “ХУТГАЛААД” хаясан. Тодруулбал МАН-ын бага хурлын гишүүн, Эдийн засагч Х.Ганхуяг гэгч эрхэм АН-аас 2020 онд нэр дэвшихээр мөнгөө тушаасан хүмүүсийн нэрсийг ил болгож “жижигхэн шуугиан” дэгдээгээд орхив. Энэ мэдээлэл худал, үнэн гэх зэргээр нэлээд яригдаж байна. Ямартай эцсийн үнэнийг гагцхүү шүүх л тогтооно. Харин тэр нэрс дунд АН-ын хуучин гишүүдийн хүүхдүүд аавынхаа орыг залгаж “улстөрлүү дөрөө жийхээр” зэхэж буйг дуулгасан юм.

Одоогийн эрх баригч намд ч аавынхаа дэмжлэг, шахалтаар улстөрд хөл дүрсэн олон залуучууд бий. Харин АН-ынхан бол яг улстөрөөр дагнаж буйгаараа онцлог юм. Тэднийг экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ тэргүүлж байна. Тэрбээр цэргийн эмч мэргэжилтэй. Одоо Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч гэсэн сонгуульт ажилтай.

Хоёр: Төр нийгмийн зүтгэлтэн, тод манлай уяач асан АПУ-гийн Г.Батхүү агсны хүү Ганхөлөг гэгч залуу хүч үзэхээр дэнчингийн мөнгөө тушаасан аж. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг аавынхаа үхэл буруутай хэмээн үзэж хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа нэгэн. Тэрбээр аавынхаа үүсгэн байгуулсан компанид удирдах албан тушаал хашиж буй нэгэн.

Гурав: АН-ын дарга С.Эрдэнийн хүргэн Г.Энхболд. Тэрбээр 2016 оны орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын дарга, Баянгол дүүргийн АН-ын дэд даргын сонгуульт ажилтай.

Дөрөв: АН-ын Залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд. Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны сонгуульд ялагдсан АН-ынхан шинэчлэлийн салхи сэвэлзэхэд залуучуудын байгууллагаа удирдахаар болсон. Мэдлэгтэй, хүчтэй залуу улстөрч. Түүний аав нь Ширчингийн Сүхбаатар.

Тав: УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Н.Батбаярын охин Жаргалан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн. Ардчилсан эмэгтйэчүүдийн холбооны гишүүн. АН-ын бэлтгэгдэж буй залуу боловсон хүчин.

Зургаа: УИХ-ын гишүүн Молекул хэмээх Б.Батбаярын хүү Батбилэг. Аавынхаа ноолуурын бизнесийг өвлөг нэг хэсэг ажиллаж байгаад АН-ыг Засаг барих үед Эрдэнэс Тавантолгой компанийн дэд захирал болсон. Одоо Гэр хороолол хөдөлгөөний зохицуулагчдын нэг болсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.206.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.