Залилангийн машинаар гангарч, оюутнуудын ДҮНГ хууль бусаар засдаг Ч.Ундрам гэгч СЭЛЭНГЭД горилж явна
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-12

2020 оны улстөрийн сонгууль хоёр сарын дараа болно. Харин улстөрийн 36 нам эвсэх нь эвсэж, эвсэхгүй нь тус тусдаа оролцохоор болж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, шалгуулаад байна.

Одоогоор нам, эвслээс хэн хэн нэр дэвших нь эхнээсээ тодорч байна. Засгийн эрх баригч, 100 жилийн түүхтэй МАН-аас эмэгтэйчүүдийн төлөөлөл болж хүчтэй яригдаж буй нэг эрхэм бол доктор Ч.Ундрам гэгч юм. 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-ын эмэгтэйчүүдийн төлөөлө болж нэр дэвшихээр бэлтгэж, хэд хэдэн сонин, сайтуудад мөнгө төлж өөрийгөө рекламдаж яваа нэгэн. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Д.Сарангэрэлийн удирдлагын багт багтаж, Эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг.

Тэрбээр 1998 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1999 онд АНУ-ын Terry Sanford ахлах сургуулийг төгссөн. 2004 онд Лондон хотын Олон улсын Америкийн их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын Бакалавр, 2005 онд Лондон хотын Олон улсын Америкийн их сургуулийн Бизнесийн удирдлагын магистр, 2010 онд Япон улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Эдийн засгийн шинжлэх ухааны Докторын зэрэг тус тус хамгаалсан.

2011 онд МУИС-ийн Сургах зүйн дээд курст хамрагдаж багшлах эрхийн гэрчилгээ авсан. 2011-2012 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микроэкономиксийн институтийн сургалтад хамрагдсан бол 2012 онд ИБУИНВУ-ын Эн-Си-Си Боловсролын байгууллагын Боловсрол судлал, заах арга зүйн сургалтад хамрагдаж гэрчилгээ авчээ.

2005-2006 онд Эм Си Эс Интэрнэйшнл ХХК (Цахилгаан, дулаан, эрчим хүчний төслийн)-д маркетингийн менежер, 2007-2008 онд Япон улсын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач, 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний микро-экономиксийн институтийн Монгол улс дахь кординатор, 2010-2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, профессор, 2012-2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд профессор, 2013-2014 онд МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2014-2017 онд МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга, 2017-2018 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан Дэд захирал, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, 2018-2019 онд МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан Дэд захирал, 2019-2020 онд МУИС-ийн Бизнесийн сургуульд профессороор ажиллаж байна.

 Ч.Ундрам нөхөртэйгээ нийлж бусдыг залилсан байж болзошгүй

Их сургуулийн захирал, хатагтай Ч.Ундрам бусдын эзэмшилд байсан, будаг нь ханхалсан  цоо шинэ 0км-ын гүйлттэй, LX570 маркын авто машиныг гэр бүлээрээ нийлж залилж аваад нэг ч төгрөг төлөөгүй мөртөө нөгөө машинаа бусдад худалдаад мөнгийг нь залилж аваад, шамшигдуулаад дууссан тухай нэгэн эмэгтэй гомдол бидэнд ирсэн юм.  Энэ луйварчдад айж ичих зүйл гэж алга аа. Залилах арга нь хүртэл их нарийсч хэмээн хохирогч эмэгтэй ихэд бухимджээ. Тэрбээр дараах баримтыг дурджээ.

Жишээ нь: https://www.facebook.com/naranzul.b  Наранзул гэх залилагч эмэгтэй, хохирогчид машинаа байраар солихуу гэсэн санал тавиад, машиныг нь авахдаа төрсөн дүү Narantsatsralt Bayarkhuu Наранцацралтынхаа компанид шилжүүлүүлчихэж байгаа юм. Дүү Наранцацралт нь машиныг нь шилжүүлж аваад эхнэр болох МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Чинбатын Ундрам Undram Chinbat өгчихсөн. Эхнэр Чинбатын Ундрам нь нөхрийнхөө залилж авсан машиныг гэр бүлийнхээ хэрэгцээнд унаж хотын гудамаар салхи татуулан гангараад явсан. Хамгийн хачирхалтай нь МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Чинбатын Ундрам нөхрийгөө бусдын машиныг төрсөн эгчтэйгээ нийлж залилж авсан гэдгийг огтоос мэдээгүй гэдэг инээдтэй, хүн итгэмгүй тайлбар хэлдэг. Ингэж л гэр бүлээрээ нийлж мэдэн будилж бусдын хөрөнгийг сохор зоос ч төлөлгүй залилаад авчихдаг увиагүй гэр бүлийн луйварчид байна даа. Нөхөр нь бусдаас машин залилаад яваа юм чинь түүний эхнэр болох МУИС-ийн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Чинбатын Ундрам улсын хөрөнгийг яаж шамшигдуулж яваа бол гэхээс яс хавталзаж байна. Гэр бүлийн хүнийхээ залилж авсан машинаар гангардаг хүнд ёс зүй гэж юу байхав, улсыг залилахад сийхгүй биз. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нөхийнхөө залилж авсан машиныг тусгаагүй л байхдаа. Залилагч нар тэгэж өөрсдийгөө илчлэхгүй биз. Хуулиараа бол тусгасан л байх учиртай. Энэ хэрэг 2012 онд болсон гээд боддоо. Хөөрхий залилуулсан иргэн шүүхээр цуцалтгүй явсаар ялсан байдаг. Гэвч залилагч этгээдүүд төлбөрийн чадваргүй болж хувираад одоо ч хохиролоо барагдуулж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Хохирогчоос цоо шинэ LX570 авсан шигээ буцаагаад цоо шинэ LX570 өгтөл чинь та нарын булайг дэлгэх болно. Луйварчидтай бид эвлэрч болохгүй хэмээжээ.

Ундрам захиралтай холбоотой дахин нэг бараан түүх байдаг. За бараг түүний нэрийн хуудас болсон “ХЭРЭГ” дээ

Сэтгүүлч Б.Отгоны дэлгэсэн нэгэн баримт байна. Тэрбээр ““НАМ”-чид МУИС-ийг самарч байна!!! МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын Стратеги төлөвлөлтийн газрын дарга асан Я.Төмөрбаатар, Санхүү, хөгжил хариуцсан дэд захирлаар МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага болох НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Ундрам, Хангамж үйлчилгээний газрын даргаар БГД-ийн ИТХ-д МАН-аас сонгогдсон В.Алтансүх зэрэг “намчид”томилогджээ. Эдний зарим нь 2020 оны сонгуульд дэвшихээр МУИС бараг сонгуулийн штаб болох биз!!

!

 

1..Ажлын бус цагаар сургуулийн “СИ СИ “ мэдээллийн системд нэвтэрч оюутнуудын дүн засчээ.

МУИС-ын эрх мэдэлтнүүд 2014-2017 оны хооронд нийт 99 оюутны дүнг “СИ СИ” системд нэвтэрч засчээ. 2014 онд- 41,2015 онд 54,2017 онд 4 оюутны дүнг ажлын бус цагаар зассан.Энэ хэрэгт одоогийн дэд захирал Ч.Ундрам нь Захиргаа, Дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байхдаа холбогджээ. Энэ талаар 2019.01.14-ны өдөр болсон Эдийн засгийн тэнхимийн хурлын протколд профессор Н :”Бид оюутныхаа ёс зүйн асуудлыг яриад байдаг .Гэтэл биднийг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө ёс зүйгүй. Жишээ нь: Дэд захирал Ч.Ундрам гэхэд өчнөөн оюутны дүнг зассан гэдэг. Албан тушаал буух болов уу? Эсвэл ухамсраараа өөрөө хэлэх болов уу? гэтэл дэвшээд Санхүү хариуцсан дэд захирал болчихлоо. Оюутнууд ийм багш нараасаа үлгэр аваад хуурч мэхэлсэн, буруу зүйл хийгээд явбал яах вэ” гэж хэлж байжээ. Оюутнуудын дүнг зассан хэрэг илрэнгүүт захиралууд Сургалтын албаны нэг ажилтандаа бурууг тохоод өнгөрчээ.Өнөөдөр Ч.Ундрам гэгч Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшихээр бэлтгэлдээ оржээ /Баримтаас дандаа ажлын бус цагаар зассныг харж болно / Дараагийн ноцтой баримтуудыг цувралаар дэлгэх болно /Баримтуудыг хавсаргав/ Сэтгүүлч Б.Отгон 2019.11.30” гэсэн байна.

Дээрх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Их сургуулийн эрх бүхий албан тушаалтнуудад Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тодруулбал, сургуулийн удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгаж  МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал О.Мөнхбат, сургалтын нэгдсэн албаны эрхлэгч Ч.Ундрам нар оюутан шилжүүлэн суралцуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.  

Хууль зөрчиж, хүн залилж өдий зэрэгт хүрсэн Ч.Ундрамд Сэлэнгэчүүд хэрэв итгэл хүлээлгэвэл төрд гарсан хойноо ч бужигнуулж, хууль засаж мэдэх юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.7.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.