Коронавирус нийгмийн анги хоорондын тэгш бус байдлыг тод харуулж эхлэв
Нийтлэл
/
2020-04-16

Корона халдвартай зэрэгцэн нэгэн үл мэдэгдэх халдвар явж байгаа нь нийгмийн анги хоорондын зөрчлийг үүсгэн нийнмийг хагалагч халдвар юм гэж барууны хэвлэлүүд бичиж эхэлжээ. Учир нь Корона халдвар ба өвчлөл нийгмийн баян ба ядуу давхаргууд дээр өөр өөрөөр нөлөөлж Коронатай холбоотой асуудал дууссан ч амь бөхтэй үлдэхээр байна гэжээ.

Дэлхийн олон орны иргэд вирусийг баян жуулчид тарааж орлого багатай ядуу иргэд уршгийг нь үүрч байна гэж үзэж байгаа болно. Харин баячуул өндөр түвшний эрүүл мэндийн үйлчилгээ авч тав тухаа алдаагүй хэвээр байгаа гэж шүүмжлэгдэж байна.

Дийлэнх барууны том орнуудад ядуу, үндэсний цөөнх хамаг хүнд ажлыг хийж баян цагаан арьстнуудаас илүүтэйгээр вирусээс болж амь насаа алдаж байна. Коронавирус удаан настай анги хоорондын зөрчлийг улам илүү тодруулж байна. Энэ өвчин бол тэгш бус өвчин, нийгмийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч , мөн өдөр өнгөрөх тусам улам илүү тэгш бус болж байна.

Британийн эхний өвчтөн бол Австрийн Ischgl хотын Paris Hilton ба Robbie Williams очиж амардаг баячууулын цанын баазаас вирус олж ирсэн баян эр байв. Мексикийн Colorado дахь Vail цанын баазад 500 баячуул хамтран амарсанаас 50 нь халдвар авч улмаар Мексик даяар халдвар тараасан гэж буруутгагджээ. Түүн дотор Jose Cuervo tequila компанийн захирал байгаа юм.

Австралийн сонинигууд мөн л Aspen ууланд гулгаж бизнес ангиллаар аялсан баячуулыг шүүмжилсэн байдаг. Халдвар авч өвдсөн томчуулыг дурдвал Британийн ханхүү Prince Charles, ерөхний сайд Boris Johnson, АНУ Холливуудын од Tom Hanks, Idris, Канадын ерөнхий сайдын эхнэр Sophie Trudeau. The Wall Street Journal бичихдээ вирусээр баячуул өвдсөн нь анги хоорондын зөрчлийг эдийн засгийн тэгш бус байдал ихтэй орнуудад нэмэгдүүлэв гэжээ. Уругвай ба Аргентинд мөн л баячуул өвдөж Африкийн Европд амарсан дарга нар өвджээ. Баян тансаг жуулчид эсвэл бизнесийн ажлаар зорчигсод л дэлхийгээр нэг тараасан гэж Guardian сонины Nesrine Malik бичжээ.

Британийн баячуул 2 дахь хаяг буюу хөдөө гэр дэх эдлэн лүүгээ нүүж эхэлсэн нь хөдөө амьдардаг Британийн иргэдийг бухимдуулав. Учир нь Британи улс 18-р зуунд тахалд нэрвэгдэхэд хотын тахал удалгүй хөдөө тархаж олон сая хүн амиа алдсан түүхтэй. Хөдөө эдлэнгээсээ вирусээс зугатсан зургаа илгээсэн Британийн алдарт хөлбөмбөгч шүүмжлэлд өртөөд байна.

Баян америкчууд хувийн эмч ба хувийн оношлогооны компаниар үйлчүүлж байгаа бол баян Оросууд хувийн эмнэлэг барьсан байна. Британи ба Франц дахь эдлэнгээсээ гэр бүлээ Орос луу авчрах гэсэн баячуул шүүмжлэлд өртөв.

Дэлхийн баячуулаас Twitter захирал Jack Dorsey, Microsoft захирал Bill Gates, Алибабагийн Жэк Ма л өвчинтэй тэмцэхэд их хэмжээний мөнгө хаяв. Emily Maitlis гэх Newsnight нэвтрүүлгийн хөтлөгч хэлэхдээ бага цалинтай түгээлт ба худалдааны ажилчид эрсдэлд өртөж байгаа онцлов. Москвад Киргиз ба Тажик ажилчид хотыг цэвэрлэж байгааг ОРТ мэдээлэв.

Олноороо нийтийн байранд амьдардаг ядуу иргэд илүү эрсдэлтэй байгааг хотууд зарлаж эхлэв.

Британийн Institute for Fiscal Studies судалгааны төв ядуу дүүргийн иргэд баян дүүргийн иргэдээс 1.7 дахин өвдөх эрсдэлтэй байгааг мэдээлэв. Улс доторх ангийн тэмцэл нь улс хоорондын далд дайныг идэвхжүүлэв.

European External Action Service байгууллагаас Оросын Кремлийн сошиал сувгууд хуурамч мэдээ тарааж арьс өнгө ба улс хоорондын зөрчлийг сэвж эхлэснийг мэдээлэв. Тэд АНУ-ын зүгээс вирусийг хятадад тараасан гэсэн хуурамч мэдээлэл цацав.

Британид вирусээр өвдөн хүнд гэсэн ангилад байгаа иргэдийн 35 хувь нь хар арьстан эсвэл цөөнх байна. Гэтэл эдгээр иргэн нь хүн амын 14 хувийг л бүрдүүлдэг. 19-р зуунд Лондонд гарсан Холерийн өвчлөл мөн л ядуусыг хамарсан байсан. Цар тахлын үед баячуул хууль ба журмыг дураараа өөрчлөн авлига ба улс төрийн ашиг хонжоо хайж эхэлдэгийг түүх харуулдаг.

Цусанд орсон вирусийн адил энэхүү тэгш бус баян хоосны ялгаа, ангийн зөрчил нийгмийн зөрчлийг бий болгож нийгмийг эрсдэлд оруулдаг. Вирус баян хоосныг ялгалгүй өвчлүүлж байгаа ч тэр ялгааг бий болгогсод нь улс төрчид юм.

Харин вирусийн адилаар мөн л дээрх асуудлыг эмчилж болдог. Яаж эмчлэх бэ гэвэл вирусийн халдвараас болж хамгийн их зовж буй эмзэг ядуу иргэдээ, ажлгүй болсон иргэдээ дэмжин тэтгэж асуудлыг шийддэг.

The Times сониноос орчуулав.

 Нийгмийн эрүүл мэнд судлаач О.Батбаяр

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.188.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.