СЗХ-ны дарга Д.БАЯРСАЙХАН ББСБ-ыг ТЭРБУМААР САНХҮҮЖҮҮЛЖ "хувь хүртдэг" үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-17

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлэх эдийн засгийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “ББСБ-ын эзэд нь хэн бэ, хаанаас санхүүжүүлдэг юм бэ. Төрийн байгууллагын ажилтнууд хувьдаа ББСБ-тай байх нь зөв үү. 2016 онд Төрийн банкны ажилчид бүгд орон нутагт салбартай болсон. Надаас мөнгө зээлэх гэж байсан ББСБ-ын дарга залуу одоо 61 тэрбумын дүрмийн сантай болсон гэж байсан. ББСБ-ын олгодог зээл нь хүүгээсээ бага. Мөнгө хүүлэлт явагдаж байна. Тэдэнд ямар шалгалт явуулдаг вэ” гэх асуудлыг хөндлөө. Эл асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Баярсайхан “Монголбанк болон төрийн банкинд ажилладаг зарим ажиличид хувьдаа ББСБ-тай нь үнэн юм билээ. Үүнийгээ АТГ-т мэдүүлдэг ХОМ-доо дурддаг учраас тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Монголбанкны зургаан ажилтан хувьдаа ББСБ-тай юм билээ. Энэ хүмүүс хууль зөрчөөгүй” гэдгийг онцоллоо.

Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан гэгч хүн өөрөө Банк бус санхүүгийн байгууллагыг санхүүжүүлэх эрх бүхий ажлыг өмнө нь хийж байсан юм. Тодруулбал Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Уг сан нь Дэлхийн банкны санхүүжүүлсэн “Тогтвортой амьжиргаа-2” төслийн хүрээнд санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ядуу болон бага орлоготой иргэд, айл өрхөд санхүүгийн үйлчилгээ үзүүлж улмаар орлогоо нэмэгдүүлэх, хуримтлал өмчтэй болоход дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм.

Уг сан нь иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг дээшлүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бичил санхүүгийн үйлчилгээ явуулдаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудад бөөний зээл олгодог. Бөөний зээл нь алслагдсан хөдөө орон нутгийн ядуу болон бага орлоготой, өрх, иргэдэд оролцогч санхүүгийн байгууллагуудаар дамжуулан бичил зээл олгох зээлийн бүтээгдэхүүнийг хэлнэ.

Арилжааны банкны хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 3.0 тэрбум төгрөг байна ББСБ-ын хувьд нэг удаад олгох зээлийн дээд хэмжээ 1.0 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байна.ББСБ-ын дүрмийн сангийн 50 хувиас хэтрэхгүй.

Эхний удаад БСХС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулан ажиллах байгууллагын хувьд 24 сар хүртэл олгодог гол санхүүжүүлэгч байгууллага юм. Энэ байгууллагын даргаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ажиллаж байсан юм. Түүний намтарт баримт нь бий. Тодруулбал

2006 онд ДБ-ны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын

зөвлөлийн гишүүн, 2012 онд Бичил Санхүүгийн Хөгжлийн Сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос СЗХ-ны Орон тооны гишүүн бөгөөд Дэд дарга, 2019 онд СЗХ-ны дарга болсон.

Банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөл олгох эсэхийг СЗХ шийднэ. Харин тэдэнд зээл олгох эсэхийг БСХС-гийн зөвлөл шийднэ. Энэ бүхэнд өнөөгийн СЗХ-ны дарга Д.Баярсайхан ямар нэг байдлаар холбоотой болж таараад байна. Ингээд БСХС-тай хамтардаг ББСБ-ыг хүргэж байна. Энэ нь бичил санхүүгийн хөгжлийн сангийн сайтад нийтлэгдсэн учраас давхардсан чигээр нь оруулав.

 

Транскапитал ББСБ

Алаг-Уул Ган ББСБ

Ард кредит ББСБ

Аршанд Финанс ББСБ

Баян-Агула ББСБ

Жэт Финанс ББСБ

Кингдом Инвест ББСБ

Ландорф финанс ББСБ

НБМ Финанс ББСБ

Очир Ундраа ОМЗ ББСБ

Хөгжил финанс ББСБ

Шинэ төгрөг ББСБ

Чоно Финанс ББСБ

 

Эй ди юу финанс ББСБ

Экокапитал ББСБ

АБТС ББСБ

Алаг-Уул Ган ББСБ

Арвис Итгэл ББСБ

Берилл финанс ББСБ

БИД ББСБ

Гүнсан Эрдэнэс ББСБ

Жет финанс ББСБ

 Ландорф финанс ББСБ

Марико ББСБ

Номт хас ББСБ

Прайм Лөүн ББСБ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.103.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.