Урд хөршийн Ухань хотоос улбаатай Коронавирусийн халдвар хүрээгээ тэлж, цар тахлын хэмжээнд хүрч өнөөгийн байдлаар дэлхийн 213 улсад тархаж, 2,4 сая хүн өвчилж, 107 мянга гаруй хүн нас барж, 1,6 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 646, 657 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Монгол Улсад КОВИД-19 халдвар гарахаас сэргийлэн хамгаалах, эрт илрүүлэх, голомтын цар хүрээг хязгаарлах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын тархалтыг хязгаарлахын тулд голомт бүхий бүс нутгаас ирсэн иргэдийг ганцаарчлан тусгаарлаж, тандалт судалгаа, шинжилгээ хийх, эмчлэх тактик нь үр дүнгээ өгч байна. Өнөөдрийн байдлаар манай улсад Ковид-19 халдварын батлагдсан 34 тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн гадаад улсад байгаа 13 иргэний лабораторийн шинжилгээгээр Covid-19-ийн халдвараар өвчилсөн болох нь батлагдсан аж.
Тусгаарлах байранд 1228 иргэн байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 5155 иргэн тусгаарлагдан, тандалт судалгаанд хамрагдлаа. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэрийн тусгаарлалтад 1069 иргэн байна. Гэрийн тусгаарлалтаас 947 иргэн гарснаас 380 иргэн хөдөө орон нутаг руу, шилжсэн. Нийт 6800 гаруй иргэнд шинжилгээ хийсэн.
Нэмэлтээр 1819 дадлагажигч эмч, төгсөх ангийн 1092 оюутанг сургаж нөөцөнд бэлтгэгдсэн. Сувилахуйн сургуулийн 950 оюутан сайн дураар тусламж үзүүлж байгаа.
Төрөөс Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулж, олон жил дутагдалтай байсан техник, хангамж хэрэгслийг Коронавирусийн далимаар бүрэн шийдвэрлэж чадсан нь олзуурхууштай юм. “КОВИД-19 халдварын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталсан.
Тухайлбал, Энэ халдварт өвчний эсрэг 10,0 гаруй тэрбум төгрөгөөр нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлтийн бодис, худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажиллаж байна. Үүнд 12 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, вирусийн эсрэг болон уушгины хатгалгаа өвчний эмчилгээнд шаардлагатай 6 нэрийн эм, вирусийн эсрэг, антибиотик, судсаар сэлбэх шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 21 нэрийн эм, хүчилтөрөгч эмчилгээнд шаардлагатай 5 нэрийн эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, аймаг, нийслэлийн нийт 38 эрүүл мэндийн байгууллагад олгосон байна. Энэ нь сүүлийн 10 жилд хийгдээгүй гэнэтийн хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна. Үүнд: АХБ-наас нийт 4.2 тэрбум төгрөг, Дэлхийн банк 6.0 тэрбум төгрөг, БНСУ-аас 4.5 тэрбум төгрөг, бусад олон улсын байгууллага 6.0 тэрбум төгрөг зэрэг техник туслалцаа үзүүлж, нэмэлтээр АХБ-ны зээл 81.9 тэрбум төгрөг, АХБ-ны тусламж 2.7 тэрбум төгрөг, Дэлхийн банкны 74.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар бол хүн төрөлхтөнд үзүүлж буй том шалгуур гэж дүгнэж болох юм. Гэнэтийн зүйл хэр бэлэн бэ, эрүүл мэнд, бусдын аюулгүй байдлыг хэр хүндэтгэдэг вэ гэдгийг харуулж байна. Түүнчлэн дэлхийн анагаахын шинжлэх ухаанд том туршилт, чухал нээлт болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 213 улсад тархаад байгаа энэ аюулт өвчлөлийг хяналтаасаа алдах л юм бол Монголын гурван сая хүн хиарах ч аюултай гэдгийг бусад улсуудын жишээ бэлхэнээ харуулж байна. Эрүүл мэндийн салбар нь хамгийн сайн хөгжсөн гэгдэх Япон, Солонгос, Хятад, АНУ, Герман улсуудад байдал улам хурцдаж байна.
Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэгчээр хэсэгтээ л дэлхийн анхаарлын төвд байсан Монгол улсад Ковид-19 халвдарын анхы тохиолдол Франц улсын нэгэн иргэнээс илрэв. Франц иргэн ч булган сүүлтэй байж араа 33 хүнийг дагууллаа. Гэвч манай улсын алтан гарт эмч нар цар тахлын хүрээг хумьж, эмчилж, эдгээж чадаж байна. Гэсэн ч тайвширч хэрхэвч болохгүй. 3 сая Монголчуудынхаа эрүүл энх, бүрэн бүтэн байдал, улс үндэстнийхээ аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хавдрын голомтод бүсд мэргэжлийн онцлог, арга зүй, ур ухаан, авьяас чадвараа дайчлан, нойр хоолоо умартан ажиллаж байгаа эмч нараараа бахархахгүй байхын аргагүй. Иргэдий эрүүл энхийн манаанд зогсож байгаа эмнэлэг, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын бүхий л хүнд талархаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Хаврын чуулганы нээлтэд оролцохдоо “Халдварын эрсдэлт голомтод амь биеэ үл хайрлан, ар гэр, ахуй амьдралаа умартан ажиллаж, эмчийн тангаргаа нэр төртэй сахин биелүүлж оношилж, эмчилж, эдгээж буй ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр, лабораторийн эрхлэгч, доктор Б.Дармаа тэргүүтэй эмч, сувилагч, резидэнт нар, тусгаарлах төвүүдэд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтэн, нийт ажиллагсдад баяр талархал илэрхийлье. Улс үндэстнийхээ аюулгүй байдал, иргэдийнхээ эрүүл энхийн манаанд найдвартай зогсож буй Монгол Улсын Засгийн газар, Эрхэм гишүүн Даваажанцангийн Сарангэрэл сайд, Эрүүл мэндийн яамны нийт ажилтан, эмч, мэргэжилтнүүд, өнөөдрийн чуулганы нээлтэнд цахимаар оролцож байгаа Г.Нямхүү захиралтай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд баярлалаа” хэмээн сэтгэлээ илэрхийлж, тэднийг МАНАЙ ҮЕИЙН БААТРУУД хэмээн тодорхойлсон нь үнэнд нийцсэн дүгнэлт байлаа.
Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг жамтай. Хэзээ нэгэн цагт энэ аюулт тахал намжсаны дараа эрхэм Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн Х.Баттулга та зарлиг гаргаж халдварын голомтод ажилласан эгэл жирийн эмч, лобаронт, шинжээч нарт төрийнхөө хайр хишгийг хүртээгээрэй. Тэд өргөсөн тангарагтаа дэндүү үнэнч зүтгэж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин