Өнгөрч буй долоо хоногт улс эх орны амьдралд болж өнгөрсөн үйл явдлыг танд тоймлон хүргэе.
О.Баасанхүү МАХН-аас гарч биеэ засаад, АН-д элсэж төрөө засна гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч АН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Тэрбээр 2016 онд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон МАХН-аасаа өөрийн хүсэлтээр гарч, сөрөг хүчин болох АН-д элсэж хуучин гишүүнчлэлээ сэргээж буйгаа мэдэгдлээ. Ингэснээр Орхон аймгаас нэр дэвших эрхээ өвөртлөв. Тэрбээр АН-ыг бүлэгтэй болгоно хэмээн орилж яваа нэгэн.
Коронавирусийн үеийн онцгой хууль батлагдаж, иргэдийг хорихоо зарлав
Энэ хууль нь зөвхөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжих юм. Энэ хуулиар онцгой дэглэмийн үед Засгийн газар, Улсын онцгой комиссын хийх хэрэгжүүлэх ажлыг эрх зүйн хувьд бататгах, иргэдийн анхаарал, хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх бүх нийтийн хандлагыг өдөөж буйгаараа онцлогтой юм. Коронавирусийн үед элдэв худлаа мэдээлэл тараах, халдварыг санаатайгаар бусдад тараавал хуулийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь онцлог болов.
Ерөнхийлөгч Х.Баттулга УОК-т 5000 хамгаалалтын хувцас хандивлалаа
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцгой дэглэмийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дотоодын үйлдвэрлэгч “Экслюсив” компанийн “ЭКСМЕД” брэндийн 5000 ширхэг халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хувцасыг хувийн хөрөнгөөр худалдан авч, түүнийгээ УОК-ын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өглөө.
Ц.Элбэгдорж төрийн хорионоос гэрийн хорионд шилжив
Монгол улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад байгаа иргэдээ эх орондоо буцаан татаж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 250 гаруй иргэнээ авч ирсэн. Тэдний дунд хууль шүүхийнхэн дуудаад ирдэггүй ч цахим ертөнцөөр бааварлаад суудаг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэн нь тухайн үедээ олны анхааралд байлаа. Түүнийг ирэнгүүт нь баривчилна хэмээн шугуиж байсан ч УОК-ын шийдвэрийн дагуу Тояоко –Инн зочид буудалд 21 тусгаарласан юм. Түүний хорионы хугацаа өнөөдөр дуусаж, төрийн тусгаарлалтаас гэрийн хорионд шилжлээ.
АН-ын лидерүүд БИЕ ДААХАА мэдэгдэж нэгнийгээ амлав...
УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу улстөрийн нам эвсэлүүд мөрийн хөтөлбөрөө Аудитаар хянуулаад дараа нь СЕХ-нд өргөн бариад байна. Харин бие даан нэр дэвших сонирхолтой эрхмүүд аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө өргөн барив. Энэ удаад олон ханлигуудаас нэгдсэн АН-ын томоохон лидерүүд бие даан өрсөлдөхөө мэдэгдэж материалаа хуулийн дагуу хянуулахаар өглөө. Эн тэргүүнд улсын баатар Э.Бат-Үүлийг онцолж болох нь Тэрбээр энэ удаад АН-с бус З.Энхболдын эсрэг ганцаараа үзэхээр болж байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтахуяг АН-ын дарга С.Эрдэнийг амлан авч, Баянголд үзэх гэв. Сөрөг хүчний хүчирхэг эмэгтэй гол дүрийн нэг дэд дарга Б.Дэлгэрмаа ямар нэг шалтгааны улмаас мөн л бие даахаа мэдэгджээ.
Коронавирусийн 36 тохиолдол батлагдлаа...
Дэлхий нийтийг хамраад байгаа коронавирус цар тахлын үед Монгол улс дотооддоо уг халдварыг алдаагүй цор ганц улс гэдгээрээ гангарч байна. Энэ халдвараар дэлхийн бүх улсад илэрч нийт 2,8 сая хүн туссан, 190 орчим мянган хүн нас бараад байна. Энэ долоо хоногт манай улсад коронавирусийн 4 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 36 болов. Тэдгээр нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээрээ онцлогтой юм. ХӨСҮТ-ийн алтан гартай эмч нар 9 иргэнийг бүрэн эдгээж, эмнэлгээс гаргаад байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин