Өвөрхангайд өрсөлдөх “МАН-АН”-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-01

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд буй юм. Манай “Улстөрч” сайтаас сонгуульд нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн талаарх мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж буй билээ. Тэгвэл энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна.

Өвөрхангай аймаг гурван мандааттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас таван хүн өрсөлдөхөөр горилож, тойрогтоо хийгдэх социологийн судалгааны асуулгад зориулж намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөгөө тушаажээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Тэрээр Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг эзэмшсэн. 2008-2016 оны хооронд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиар төрөлх нутаг Өвөрхангай аймгаасаа УИХ-д сонгогдсон нэгэн. 2018 оноос МУИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар дахин Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр горилож байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Тэрээр МУИС-ийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төрийн албанд олон жил ажилласан туршлагатай нэгэн. Ажлын гараагаа Өвөрхангай аймгаасаа эхэлсэн. Тус аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2016 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон. 2020 оны сонгуульд дахин Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр горилож байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь Улаанбаатар их сургуулийг Физикч-инженер мэргэжлээр төгсөөд, Удирдлагийн академид магистрын зэрэг хамгаалсан нэгэн. Тэрээр Үйлдвэр худалдааны дэд сайд, Мэргэжлийн хяналтын газрын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан. 2012-2020 оны хооронд хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 1996 оноос хойш долоо дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд тэрээр Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон бол энэ сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр горилож байна. Тэрээр МУИС-ийг Хуульч мэргэжлээр төгссөн.

Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд

Г.Ганболд нь Завхан аймгийн Эдийн засгийн коллеж, ШУТИС, Удирдлагын академийг тус тус төгссөн. Радио холбооны инженер, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Ажлын гараагаа төрөлх нутаг Өвөрхангай аймгаасаа эхэлсэн тэрээр аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилож байна.

2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт АН-аас найман хүн нэр дэвшихээр дэнчингийн мөнгө 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна.

О.Алтангэрэл

Тэрээр МУИС-ийг Хуульч мэргэжлээр төгссөн. Өвөрхангай аймгийн унаган хүү. “Легалконсалтинг” хуулийн фирмийн захирал, Хууль зүйн яамны Болдогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм. О.Алтангэрэл нь 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгаас нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

Б.Ганхөлөг

Б.Ганхөлөг нь УИХ-ын гишүүн, сайд асан Г.Батхүү агсаны хүү юм. Тэрээр саяхан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, АН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар томилогдон ажилллаж эхэлжээ. Б.Ганхөлөг нь Женевийн Олон улсын их сургуулийг маркетинг, олон улсын харилцааны бакалавр, ИБУИНВУ-ын Вестминстерийн их сургуульд менежементээр магистр төгссөн.

Ч.Даваабаяр

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас УИХ-д нэр дэвших гэж байгаал нэрээ татсан. Тэгвэл энэ сонгуулиар тэрээр Өвөрхангай аймагт өрсөлдөхөөр дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаажээ.

Д.Давгадорж

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д. Давгадорж нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул нэгэн. Тэрээр сонгуулийн бэлтгэлээ эртнээс базааж Өвөрхангай аймгийн Хархорин болон Хужирт сумуудад анхаарлаа хандуулж бүтээн байгуулалт хийгээд эхэлсэн билээ.

Ч.Өнөрбаяр

Ч.Өнөрбаяр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед түүний хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрээр Өвөрхангай аймгийн Арвайхээрт төрсөн.  2017 оноос Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллаж байгаад эх орондоо ирж, МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургуулиудад багшилсан. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаажээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.188.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.