Орхонд өрсөлдөх “МАН-АН”-гийн горилогчид
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-01

2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд буй юм. Манай “Улстөрч” сайтаас сонгуульд нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн талаарх мэдээллийг цувралаар та бүхэнд хүргэж буй билээ. Тэгвэл энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт “МАН-АН”-аас нэр дэвшихээр горилож буй эрхмүүдийн мэдээллийг хүргэж байна.

Өвөрхангай аймаг гурван мандааттай. 2020 оны УИХ-ын сонгуулиар Орхон аймагт МАН-аас дөрвөн хүн өрсөлдөхөөр горилож, тойрогтоо хийгдэх социологийн судалгааны асуулгад зориулж намын санхүүжилт хэлбэрээр 50 сая төгрөгөө тушаажээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

УИХ-ын гишүүн О.Содбилэг нь Швейцари улсын Эйллон коллеж, Жоржтауны их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2012-2020 оны хооронд хоёр дахь удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас сонгогдсон. Энэ сонгуульд дахин Орхон аймгаас УИХ-д нэр дэвшихээр горилож байна.

Ц.Бат-Энх

Ц.Бат-Энх нь Эдийн засагч, Эрх зүйч мэргэжилтэй. Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын дэд дарга, Зам Тээвэр, Аялал Жуулчлалын Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогчоор ажиллаж байсан. Одоо МАН-ын нарийн бичгийн даргаар ажилладаг

Д.Бат-Лут

Д.Бат-Лут нь Архангай аймгийн Хашаат суманд төрсөн. Ажил амьдралын гараагаа Орхон аймгаас эхлүүлсэн нэгэн. Тэрээр Технологийн их сургуулийг цахилгааны инженер, Удирдлагын академийг төрийн удирдлагийн менежрээр тус тус төгссөн. Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн МАН-ын хорооны даргаар ажилладаг.

Б.Бат-Эрдэнэ

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж байжээ. 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр горилож буй гэнэ.

2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт АН-аас зургаан хүн нэр дэвшихээр дэнчингийн мөнгө 100 сая төгрөгөө намдаа тушаасан байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь 2016 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас Орхон аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгвэл энэ удаагийн сонгуульд дуулиан шуугиантайгаар АН-аас нэр дэвшихээр болж дэнчингийн 100 сая төгрөгөө намдаа тушаасан. Тэрээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн орон тооны бус зөвлөлийн гишүүн, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яаманд хуулийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Ц.Ойдов

Ц.Ойдов нь Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хангайн бүсийн худалдааны төвийн захирал юм. Тэрээр ХААИС-ийг төгссөн. 2001-2016 оны хооронд “Стептрейд” ХХК-ийн захирлаар ажиллаж байжээ.

Д.Өсөхбаяр

Д.Өсөхбаяр нь Орхон аймгийн МОАХ-ын тэргүүн, Монголын жудогийн холбооны Орхон аймгийн салбар холбооны тэргүүн юм. Тэрээр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж буй юм.

Д.Алтанхуяг

Д.Алтанхуяг нь “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь Эрдэнэтийн иргэдийг залилаж хэсэг шуугиулсан юм. Тэрээр өмнө нь сумогийн тайлбарлагчаар ажилладаг байсан. Эрх зүйч мэргэжилтэй нэгэн.

Ц.Батхуяг

Ц.Батхуяг нь “Эрдэнэт үйлдвэр”-т засварчнаас ажлын гараагаа эхлүүлж, Баяжуулах үйлдвэрийн дарга болтлоо дэвшсэн. Тэрээр 2018 онд аймгийн АН-ын дарга болсон.

Р.Улаанхүү

Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хангамжийн хэлтсийн даргаар ажилладаг. Орхон аймгийн АН-ын Үндэсний бодлоыг хорооны гишүүнээр ажилладаг. 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээр дэнчингийн 100 сая төгрөгөө тушаасан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.