Утаа бууруулсан, нефьтийн үйлдвэр барьсан, төв цэвэрлэхийн үнэрийг багасгасан зэрэг овоо дорвитой ажлууд хийж, түүгээрээ намынхаа болон өөрийнхөө багийн нэр хүндийг өсгөж чадсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндийг “Ми” талынхан нь байсхийгээд л “шороотой хутгах” юм.
Ц.Нямдорж сайдад загнуулж, шударга бусын хонгилоор хэссэнээрээ дуудуулж, хэгжүүрхсэн Ё.Баатарбилэг хэсэг гүрийсэний эцэст, арга буюу намын хоёр том эрх мэдэлтний маргааныг түр намжаасан сайдын суудалд суув. Эхэндээ шинэхэн бөгөөд сонихон гэгчээр нэлээд чухал, боломжийн гэмээр шийдвэрүүдийг шийдмэг гаргаж байсан. Гэвч өөрийн санаагаа ил болгож, аятайхан байхгүй бол “дэмий шүү” гэх утга бүхий нэг хуулийн төсөл өргөн барьсан нь “Төрийн сангийн зээлээр сурсан эрхмүүдийн сургалтын төлбөрийг тэглэх” тухай хуулийн төсөл байв. Энэ сангаас зээл авч сурсан залуучууд, төрийн түшээд, тэдний үр хүүхдүүд өнөөдөр ч гэсэн байгаа. Тодруулбал тэдний дунд УИХ-ын дарга Г.Занданшатарын нэр хөвөрч явна лээ. Энэ нь зүгээр нэг хуулийн төсөл гэхээсээ илүүтэй ХҮҮКИЙН талд өгч байгаа сануулга ч байж болох.
“Ми” талынхан өнөөдөр ч гэсэн УИХ-д хүчтэй байна. Тухайлбал УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хороон дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороонд дарга Д.Оюунхорол гэх мэт. Мөн “Ми” талаас Засагт суугаа Шадар сайд Ө.Энхсайхан, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Энх-Амгалан, Н.Цэрэнбат, С.Чинзориг, Н.Энхболд нарын найман гишүүн ч хүчтэй байгаа. Эрх мэдлийн төлөөх тэмцлийн дунд 65-ийн бүлэг хоёр хуваагдахад сайдын суудлаа орхиж, эзэндээ үнэнчээр зүтгэсэн хоёр хүнийг онцлох нь зүй байх. Боловсролын сайдаар ажиллаж байсан Ц.Цогзолмаа, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ нар.
Нэг гараарай тэвэрч, нөгөө гараараа ар нуруу руу нь хутга дүрдэг хэд хэдэн сайн У.Хүрэлсүхийн Засгийн газарт байгаа нь тун харамсалтай. Тухайлбал Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланг дурдаж болно. “Миний аав жолооч хүн” тийм учраас би зам тээврийн салбарыг мэднэ хэмээн анх хэвлэлд бичигдэж, доог тохуу болж байсан тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайдын суудалд багтсаныхаа дараа “Улаанбаатар-Дархан” чиглэлийн замыг шинэчлэх төслийг эхлүүлсэн ч өнөөг хүртэл дуусгаж чадаагүй байна. Согтуу хүн унаанд дайгдвал архи нь гарчихаад ирмээр, муухан жолооч бол өөр машинтай хэд хэд мөргөлдчихмөөр, залуухан эмэгтэйн сав бөөр нь солигдчихмоор онхол донхол, бартаа саад ихтэй байна. Энэ замын ажлыг хянаж, эхлүүлж байсан яамны нэг ажилтан нь АВЛИГЫН ХЭРГЭЭР шалгагдаж байгаа.
Гэтэл саяхан Ч.Улаан сайд чуулганы танхимд УЛАЛЗТАЛ шахуулав. Ноолуураас болж. 500 тэрбум төгрөгөөр ноолуураа аваад дуусчихаж. Үүнтэй холбоотойгоор хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд ноолуурын үнийн дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон.
Ноолуурын түүхий эдийн экпорт бүрдүүлэх, ноолуурын экспортыг дэмжих зорилгоор хилээр татваргүй гаргах, хөнгөлөлттэй зээл олгох, малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын килограммын суурь үнэ дээр нэг килограмм тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин бүрт олгох зэрэг заалтуудыг тусгасан байна. Засгийн газраас гаргасан 101 тоот тогтоолын жишгээр Монголд жилд 10 мянган тонн ноолуур гаргадаг. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй болж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуур авалтыг хийж эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, ноолуур худалдан авах ажиллагаа явагдаж байна. 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл үүссэн учир Засгийн газраас яаралтай арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон. Иймд УИХ-ын тогтоолд дээрх зохицуулалтуудыг оруулсан. Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байна. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг шийдэгдэнэ гэв.
УИХ-ын гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд М.Билэгтээс өөр мал, малчин хоёрын төлөө дуу гараагүй байж, сонгууль дөхөхөөр гэнэт ухаан орж, ЯМААНД ХАЙР ЗАРЛАЖ, ямба тушаалаа булаалдаж эхлэв. Тэдний ухаанд УХНА ИШИГ, Тархинд нь тойргийн малчид нь бодогдоод хэцүү л байгаа бололтой. Тэд ноолуурын үнийг тэгшитгэж чадахгүй л бол дахин сонгогдож чадахгүй...
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин