Монголын 2 сая орчим сонгогчдын нэг иргэн Буянаагийн Ган-Очир би 2016 онд 65 суудал олгож, эрх бариулсан МАН-ын амлалт биелсэн эсэхийг нягтлах гэж байна.
Энэ бол сонгогч бүрийн үүрэг юм. Би үүргээ биелүүлэх гэж байгаа жирийн л сонгогчийн хувиар МАН-ын бидэнд өгч байсан амлалтуудыг нэг бүрчлэн шалгах нягтлахыг хичээх болно.
***
- МАН 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэх сайхан амлалтыг өгч Та бидний саналыг авсан билээ.
Энэ бол бидний өдөр тутмын амьдралтай холбоотой чухал амлалт юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” хэмээн амлаж байсан нь дүрс бичлэгт үлджээ.
Татвар төлөгч гэдэг бол та биднээс өөр хэн ч биш. Гуйлгачингаас өгсүүлээд Ерөнхийлөгчөө хүртэл энэ улсын нутаг дэвсгэр дээр бараа, үйлчилгээ худалдан авч байгаа бүх хүн татвар төлж байдаг. Харин үүнийгээ сайн мэддэггүй юм. Мэдүүлдэггүй юм.
Компаниуд бараа үйлчилгээний үнэнд бүх төрлийн татварыг шингээгээд дээр нь өөрсдөөс нь гарч байгаа зардал, өөрийнхөө төлөх татвар, ашгийг нэмээд үнэ бүрэлддэг. Та нэг ширхэг талх, нэг кило мах авч байхдаа ч татвар төлж байдаг гэсэн үг. Та цалин авч байхдаа хүн амын орлогын татвар 10 хувь, дээр нь нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг төлөөд үлдсэнийг нь гар дээрээ авдаг. Тийм учраас татвар их бага байх нь таны орлоготой шууд хамааралтай билээ.
****
Аман дээрээ бол Ардын намынхан татвар нэмэхийг түйлаас эсэргүүцдэг. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх Их хурал дээр “Эдийн засаг хямралтай, ард түмний амьдрал хүнд үед татвар нэмдэг бодлого дэлхий дээр хаана ч байхгүй. Татвар нэмнэ гэдэг бол ард түмэн, аж ахуйн нэгжийн халааснаас авна л гэсэн үг” хэмээн чанга дуугаар айлдаж байв.
Гэвч МАН сонгуульд ялалт байгуулсны дараачаас татвар нэмэхгүй бол улсын эдийн засаг сөнөх гэж байгаа тухай ярих болов. Ингээд үндсэндээ 9 төрлийн татварыг нэмлээ. “Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй” гэж амлаж байсан хүмүүс шүү дээ!
Өөрөөр хэлбэл МАН 9 аргаар Та бидний халаасанд гараа дүрж, амлалтаа салхинд хийсгэсэн юм.
Жирийн сонгогч Мөнхцэлмэг би эрх, үүргийнхээ дагуу МАН-ын амлалт ба гүйцэтгэлийг харьцуулан дүгнэж байна
***
Ямар ямар татварууд нэмсэн, шинээр бий болгосныг одоо тоочъё.
МАН-ын Засгийн газар ОУВС-гийн шаардлагаар гэх халхавч дор 7 төрлийн татвар нэмсэн. Дээр нь газар болон лицензийн татварыг нэмж нийтдээ 9 төрлийн татварыг Та биднээс татах болсон билээ. Үүнд:
1. Шатахууны онцгой албан татварыг нэмлээ. Ингэснээр иргэд бидний машиныхаа түлшний саванд хийж байгаа бензиний үнэ өссөнөөс гадна бараа, үйлчилгээний үнэд нөлөө үзүүлж, үнийн өсөлт гаарчээ. Бензин бол монголын нөхцөлд бүх зүйлийн суурь зардал болж байдаг онцлогтой.
2. Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгон нэмэв. Сарын 1.5 сая хүртэл орлоготой иргэд 10 хувь, 1.5 саяас дээш орлоготой бол 15 хувь, 2.5 саяас дээш орлоготой бол 20 хувь, 3.5 саяас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлөх болгожээ. Урьд нь 10 хувийн татвар төлдөг байлаа. Үйлдвэрлэгчид, компаниуд ажиллагсдынхаа цалинг нэмж чадахаа больсон гэсэн үг. Учир нь нэмэх тусам татвар авах учраас… Хувь хүний орлогын албан татварыг нэмснээр 8 хувийн орон сууцны зээлд хамрагдсан 92 мянган өрх зээлийн дарамтад орж, шинээр байранд орох боломж хаагджээ. Яагаад гэвэл 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд иргэд багадаа 1 сая 500 мянган сая төгрөгийн орлоготой байх шаардлага тавьдаг. Татвар нэмэгдснээр цалин нэмэгдэхгүй, үүнээс болоод ипотекийн зээл олгогдохгүй гэсэн гинжин урвал явагдаж байна.
3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмлээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс нэг хувиар нэмээд цаашид жил нэг хувиар нэмсээр 2020 онд 12,5 хувь болгон өсгөлөө. Үр дүнд нь тэтгэвэр тэтгэмж нэмэгддэг бол сайнсан. Харамсалтай нь ахмадуудын маань авч байгаа тэтгэвэр хаанаа ч хүрэх ээ болиод удаж байна.
4. Суудлын автомашины албан татварыг 15 хувиар нэмлээ. Үүнээс гадна моторын багтаамж нь 4501см/кубээс илүү бол 40-250 хувийн татвар ногдуулах болсон. Үр дүнд нь жирийн иргэдийн өдөр тутмын хэрэглээ болсон Приус машины үнэ зах зээл дээр 20 хувь өсөв. Дээр нь авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүллээ. Үр дүнд нь замын чанар сайжирч байгаа бол яая гэхэв гэхсэн. Гэтэл Улаанбаатар-Дарханы чиглэлийн замыг там болгон хувиргасан байдалтай сонгуульт хугацаагаа дуусгаж байгаа.
5. Хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах болсноор хадгаламж эзэмшигчийн тоо эрс цөөрч, хадгаламжид хуримтлал үүсгэх сонирхол буурч эхлэв.
6. Газар худалдсан гэх татварыг Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар шинэээр авч эхлэсэн. Ингэснээр орон сууцны үнэ өсөж, тариалангийн талбай бусад зорилгоор газар ашиглаж байгаа иргэдийн нуруун дээр ачаа ирэв.
7. Ашигт малтмалын лицензийн татварби болгосон нь дэмжиж болох ганц татварын нэмэгдэл юм. Уул уурхайн лицензийг худалдах, эсвэл шилжүүлэхэд 10 хувийн татвар авах болсон. Лиценз худалддаг үнийн дүнг тооцохоор бага л сонсогдож байгаа. 1990 оноос хойш монголын ашигт малтмалтай газруудыг лиценз нэрээр наймаацах болсон явдал ингэснээр зогсохгүй. Хэт бага татвар. Уг нь 30 хүртэл хувиар тогтоогоод татвараас олсон орлогыг ажлын байр нэмэгдүүлэх зорилгод ашигласан бол оновчтой болох байлаа.
8. Импортын тамхины тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэлээ. Тамхи татдаг хүмүүсийн хувьд 30 хувиар илүү төлөх нөхцөл үүсгэсэн. 1000 төгрөгийн тамхи авдаг байсан бол 1300 төгрөгөөр авах ёстой болсон.
9. Тамхи, согтуулах ундааны 10 хувиар нэмсэн. 10 мянган төгрөгийн архи авдаг байсан бол 11 мянган төгрөгөөр авах болсон гэсэн үг.
***
Амлалтыг сонгогдох гэж биш биелүүлэх гэж, дүгнүүлэх гэж өгдөг учиртай. Ам ажлын зөрүүгээр ард түмэн Ардын намыг дүгнэж, хариуцлага тооцох болно. Ахиж хууртах гэж бус араас нь амлах үйл олон намуудад сургамж өгөх гэж, амласан бол хийх учиртайг сануулах гэж бид сонголтоо хийх болно.
Үнэн хэрэгтээ МАН заавал татвар нэмэх шаардлага байгаагүй юм. Тэд орлогоо өсгөх, зардлаа бууруулах замаар маш олон зүйлийг шийдэж болох байсан. Гэтэл хамгийн амар хялбараар нь ард түмнийхээ халаасыг суйлах буюу татвар нэмэх аргыг л сонгосон юм.
Нөгөө талаар сонгогчдыг хуурч, худал амлах замаар Засгийн эрх авах нь гэмт хэрэг юм. Энэ бол залилангаас өөрцгүй, төрийн эрхийг хууль бусаар авч байгаа л хэлбэр. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархах гэсэн заалт эрүүгийн хуульд бий.
Сонгогчдод худал амлалт өгөх замаар Засгийн эрх авсан намд энэ хууль үйлчилдэг байх ёстой.
МАН-ын дарга нар 2016 оны сонгуулийн өмнө манай “Мөрийн хөтөлбөрийн үг, өгүүлбэр бүхэн үнэн бодитой, …үр дүн өгөөжтэй, түмэн олны бодол сэтгэл шингэсэн тулхтай баримт бичиг” хэмээн магтаж байлаа. Одоо сонгогчид бүгдээрээ амласан шигээ ажилласан эсэхэд дүн тавьж хариуцлага тооцох цаг иржээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин