Монгол улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2012 онд дөнгөж 654 мянга байсан бол 2018 онд 3,5 саяд хүрч 4.5 дахин нэмэгдсэн судалгаа байна. Монгол улс фэйсбүүк хэрэглээгээрээ Азидаа нэгт, дэлхийд 10-р байрт жагсаж буй нь бидний цахим орчны хэрэглээ маш өндөр буйг харуулж байна. Үүнийгээ дагаад цахим орчинд хууль бус үйлдлүүд ихээр гарч байна. Цахим орчинд гэмт хэрэг, залилан үйлдэгдэх, нэгнийгээ ор үндэсгүйгээр гутаан доромжлох, худал мэдээлэл тараах, төөрөгдүүлэх зэрэг олон зүй бус үйлдлүүд гарч буй. Зүй бус эдгээр үйлдлүүдийг бууруулах зорилгоор холбогдох байгууллагуудаас нилээдгүй үйл ажиллагаа, сургалт зохион байгуулж, “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН”, “ЦАХИМ ОРЧИНГ ЗӨВ БОЛГОЁ” зэрэг аянуудыг өрнүүлсэн.
Энэ мэтээр цахим орчны хэт их хэрэглээг дагасан зүй бус үйлдлүүдийг бууруулах алхмуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Гэхдээ бид өөрсдөө цахим орчинг ЗӨВ ашиглавал нөлөөлөл нь ЭЕРЭГ байж болно. Үүнийг харуулсан хэд хэдэн жишээ байна.
- “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж, цахим орчноор тарааж, хүмүүс нилээдгүй дэмжсэн. Үүний үр дүнд зам тээврийн ослоор гэмтсэн хүний тоо 18,3 хувиар буурсан. Мөн үүний дараа “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулсан. Энэ арга хэмжээг цахим орчноор маш их тарааж, хүмүүс дэмжсэн. Үр дүнд нь залилах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 15,3 хувиар буурсан үзүүлэлт гарсан.
- Саяхан гэхэд цахим сүлжээгээр “Төрийн банк”-нд үйлчлүүлэх гэсэн эмээ үйлчилгээний тавцанд хүрэхгүй байна. Хэтэрхий өндөр тавцантай байна гэсэн шүүмжлэл явсан. Хүмүүс ч үүнийг засахыг уриалж, цахим сүлжээгээр олон хүн давамгайлсан. Харин удалгүй “Төрийн банк” өндөр тавцангаа намхан болгосон.
- Мөн дуучин С.Гантогоо “Эх нялхсын эмнэлэг”-ийн хүүхдийн эргэлтийн хэсгийн тохижилтыг шүүмжилж өөрийн цахим хуудасдаа зургийг нь оруулсан. Мөн л адил хүмүүс үүнийг нь дэмжиж, цахим сүлжээгээр нэг хэсэгтээ л давалгайлсан. Төд удалгүй тус эмнэлгийн хүүхдийн эргэлтийн хэсгийг зассан.
Бид цахим орчныг бусдыг гутаах, хууран мэхлэх, худал мэдээлэл тарааж хүмүүсийг талцуулах талбар болгох ёсгүй.
Цахим орчинд ЗӨВ шүүмжилж ЭЕРЭГ үр дүнд хүрье!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин