Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашин, соёлын бодлогын зөвлөх МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан /2020.05.25/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ төрийн нэр бүхий албан тушаалтнууд гаднын шашны гаж урсгалуудыг чөлөөтэй нэвтрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг зориудаар хэлэлцсэн гэх зүйлийг ярьсан юм.
Тэрбээр, “Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах хугацаандаа цуглуулсан үй олон баримтуудаасаа өнөөдөр дэлгэх гэж байна. Энэ бол төрийн нууц болон төрийн өндөр албан тушаалтны албаны болон хувийн нууц биш. Олон нийтэд нээлттэй мэдээллийг иргэн хүний хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд дэлгэж буй хэрэг юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал бүхий л заалтаар зөрчигдөж байна. Монгол үндэстний цаашид оршин тогтнох эсэх асуудал хөндөгдөж байна. Улс төрчдийн хорон үйл ажиллагаанд цэг тавих цаг болжээ. Нэр бүхий төрийн албан хаагчид гадаадын орноос нэгэн хуулийг импортлон оруулж ирсэн нь илэрлээ. Би энэ хуулийн төслийг өөрийн өчүүхэн албан тушаалын хүрээнд эсэргүүцэж ирсэн. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс өнөөдөр энэ тухай ярьж байна.
2018 оны аравдугаар сард ХЗДХЯ-наас шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлсэн. Энэ хууль нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн агуулгатай, нэлэнхүйдээ гадаадын орны эрх ашигт үйлчилсэн шинжтэйг шинжээчид нэгэн дуугаар зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ хууль өнөөдөр ч ХЗЯ-ны албан сайтад байршсаар байгаа.
Энэ хуулийн англи хэл дээрх эхийг миний бие ГХЯ-ны нэг ажилтны өрөөнөөс олж авсан минь сэжиг таамгийг улам баталгааууллаа. Монгол Улсын хууль яагаад англи хэл дээр орчуулагдаж, хянагдах болов. Эсвэл яагаад гадаад хэл дээрх хуулийг орчуулж, Монгол Улсад нэвтрүүлэх болов.
Энэ бол Монгол Төрийн байгууллагын тогтолцоог үгүйсгэж, ирээдүйг бусниулах санаархал бүхий гэмт хэрэг мөн. Удахгүй “Төрд шүглэсэн зэтгэр” нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж, нарийн мэдээллийг түгээнэ. Энэ мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгыг олон улс төр, бизнесийн бүлэглэхийнхэн агуулж байгаа. Өнөөдрөөс эхлээд надад ямар дарамт, хавчлага ирэхийг хэлж мэдэхгүй” гэлээ.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин