2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Архангай аймагт УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэр дэвшихээр болсон. Мөн тэд 2016 оны УИХ-ын сонгуульд Архангай аймгаас УИХ-д сонгогдсон.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь АНУ-ын American university сургуульд Олон улсын харилцааны бакалаврын зэрэг эзэмшиж, мөн тус сургуульдаа Олон улсын удирдлагын магистраар суралцаж төгсжээ. Тэрээр Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байгаад УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
Архангай аймгийн унаган хүү тэрээр Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон. 2019 оноос МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байна. Тэрээр МУИС-ийг түүхч археологич, антропологич мэргэжлээр төгссөн нэгэн.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний албыг хашиж байгаад 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Архангай аймгаас УИХ-д сонгогдсон. Тэрээр МУИС-ийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.
АН-аас энэ удаагийн сонгуульд Архангай аймагт гурван хүн өрсөлдөнө.
УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр
Н.Батбаяр 2004 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Ц.Элбэгдоржийн үед Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан. 1990 оноос одоог хүртэл Ардчилсан намын идэвхтэн гишүүнээр ажиллаж байна. Тэрээр Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг Эдийн засагч-статистикч мэргэжлээр магистрын зэрэгтэй төгссөн. Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төрийн Дээд Сургуулийг улс төрч мэргэжлээр төгссөн нэгэн.
П.Мөнхтулга
“Хөх чоно” группийн үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө. Пүрэвбаатарын ууган хүү “Хөх чоно” группийн гүйцэтгэх захирал П.Мөнхтулга. Тэрээр өдгөө 30 настай. Архангай аймгийн ЕБС-иас АНУ-ын Доктор Филипсийн ахлах сургууль хүртэл дэвшин суралцсан. МУИС-ийг Олон улсын харилцаа болон Хууль зүйн сургуулийг бакалавр, Сингапурын Рафлесийн Их сургууль, АНУ-ын “LMU” их сургууль, Удирдлагын академийг тус тус магистраар төгсжээ.
Д.Золжаргал
Тэрээр Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Д.Золжаргал нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны Удирдлагын газрын дарга, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга зэрэг албан тушаал эрхэлж явна.
“Зөв хүн электорад эвсэл”-ээс Архангай аймагт хоёр хүн нэр дэвшинэ.
Р.Жаргалмаа
Р.Жаргалмаа нь НҮБ-ын олон улсын зөвлөх, Их эмч, анагаахын шинжлэх ухааны удирдлагын магистр, Эрхүүгийн Анагаахын ухааны их сургууль, Нагояагийн их сургуулийг тус тус төгссөн нэгэн.
Ж.Сандуйжав
Ж.Сандуйжав нь Олон улс судлалын дээд сургуулийн профессор, Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор. УБДС, Уралын политехникийн их сургуулийг тус тус төгссөн.
МАХН-аас Архангай аймагт гурван хүн нэр дэвшинэ.
Н.Удвал
Нацагийн Удвал нь 1954 оны 3 сарын 5-нд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн. Монголын улс төрч эмэгтэй. Монгол Ардын Хувьсгалт Намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Тэрээр 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй нэр дэвшигч болон өрсөлдөж байв.
Б.Ганцэцэг
Б.Ганцэцэг нь Архангай аймаг дахь МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг. Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тус тойрогтоо 2016 онд нэр дэвшиж байсан туршлагатай.
Д.Мөнх-Эрдэнэ
Д.Мөнх-Эрдэнэ нь Монгол Улсын арслан. Нисэхийн академи төгссөн нэгэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин