2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баян-Өлгий аймагт гурван хүн нэр дэвшинэ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан
УИХ-ын гишүүн Х.Баделхан нь 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар Баян-Өлгийн аймгаас хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр Политехникийн дээд сургууль, Москва хотын удирдлагын академийг тус тус төгссөн. Барилга хот байгуулалтын дэд сайд, Аж үйлдвэрийн дэд сайд, Баян-Өлгий аймгийн засаг дарга зэргээр ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Т.Абубахир
Т.Абубахир нь УИХ-ын гишүүн Х.Бадeлханы эгчийн хүү аж. Мөн Аймгийн засаг дарга А.Гылымхан МАН-аас нэр дэвшиж буй. А.Гылымхан нь мөн УИХ-ын гишүүн Х.Баделханы нэг омгийн дүү ажээ. Баян-Өлгий аймагт нэр МАН-аас нэр дэвшиж буй гурван хүн хоорондоо төрөл садан байна.
А.Гылымхан
Баян-Өлгий аймгийн Засаг Дарга А.Гылымхан нь инженер, эдийн засагч мэргэжилтэй, Техникийн ухааны магистр зэрэгтэй. Тэрээр 2000 оноос хойш тасралтгүй гурван удаа Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн даргаар ажилласан. 2016 оноос Баян-Өлгий аймгийн Засаг Даргаар томилогдон ажиллаж байна.
Баян-Өлгий аймагт АН-аас гурван хүн нэр дэвшинэ.
Б.Бейсен
Булан овогт Бейсен нь АУДЭС-ийн эмчилгээний факультетийг мэс заслын чиглэлээр төгссөн. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн бөөрний мэс заслын эмч, тус аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч, нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос мэс заслын зөвлөх эмчээр тус тус нийт 30 жил ард олныхоо эрүүл мэндийн манаанд ажиллаж буй аж.
УИХ-ын гишүүн Д.Мурат
УИХ-ын гишүүн Д.Мурат нь Казахстан улсын Павлодар хотын Техникийн их сургуулийг үйлдвэрийн дулааны инженерээр, Улс төр менежментийн академид төрийн удирдлагаар тус тус төгссөн. Баян-Өлгий аймгийн хэвлэх үйлдвэр офсет техникч, “Талап хоршоо”-ны захирал, “Жанат” ХХК-ийн захирал, “Эрчим-Баян-Өлгий” ХК-ийн захирал зэрэг ажлуудыг тус тус эрхэлж байсан. 2016 оны сонгуулиар Баян-Өлгий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Р.Гажайв
Р.Гажайв нь Баян-Өлгий аймгийн Барилгачдын холбооны тэргүүн. “Монстрой-Эра” компанийн захирал, барилгын инженер мэргэжилтэй, бизнесмэн нэгэн.
“Зөв хүн электрод эвсэл”-ээс Э.Одхүү Баян-Өлгий аймагт нэр дэвшиж байна. Тэрээр Тува улсын сургуулийн эрх зүйн магистр гэдгээс өөр мэдээлэлгүй.
МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвсэлээс Баян-Өлгий аймагт Б.Айбек, 3.Батербек, Д.Аувиз гэх гурван хүн нэр дэвшиж байна.
Б.Айбек
Б.Айбек хууль зүйн ухааны доктор, дэд профессор, аймгийн МАХН-ын Түмтийн даргаар ажиллаж байна.
3.Батербек
З.Батербек нь инженер эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, МАХН-ын Мянгатын дарга юм.
Д.Аувиз
Д.Аувиз нь нисэхийн инженер мэргэжилтэй нэгэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин