Дорнодынхны сонголт...АН УУ? МАН УУ?
Нийтлэл
/
2020-05-27

      МАН-ын сонголт  Улсын Генерал Ц.Сэргэлэн үү, удаа дараа сонгогддог Х.Болорчулуун уу?

Ц.Сэргэлэн

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн төрж өссөн нутаг болох Дорнод аймгаас УИХ-д нэр дэвшихээр боллоо. Түүний хувьд БХЯ-ны Команд штабын институтыг оператив тактик-команд штаб мэргэжлээр төгссөн. Оператив тактик-команд штаб мэргэжилтэй. 2016 оноос хойш тус газрын даргаар ажиллаж байгаа.
2013-2014 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргын зөвлөх, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар тус тус ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Х.Болорчулуун нь хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн. "Дорнод гурил" ХХК-ий захиралаар ажиллаж байсан тэрээр 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймгаас сонгогдон ажиллаж байна. 2019 оноос Монгол Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын үүргийг давхар хашиж байна. Гишүүний хувьд хуралаа таслалгүй сууж, ард түмэнд хэрэгтэй хууль санаачилдаггүй идэвхигүй гишүүн гэж иргэд ярьдаг. Тэгвэл Дорнод аймгийн иргэд түүнийг дахин улираан өөрсдийн төлөөллөөр сонгох болов уу?

АН-ын сонголт Адуучин эр үү?, архины үйлдвэрийн эзэн хатагтай юу?

Ж.Энхболд

Ж.Энхболд нь Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгч. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байна.

П.Батчимэг

П.Батчимэг нь 2008, 2012, 2016 онд НИТХ-д Хан-Уул дүүргээс гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Түүний хувьд Орос хэлний багшийн дээд сургууль, Удирдлагын академи, Москвагийн их сургуулийн Гадаад хэлний дээд сургууль, Австрали улсын Latrob-ийн их сургуулийн тус тус төгссөн. НИТХ-ын төлөөлөгчөөс гадна нийслэлийн ардчилсан намын дэд дарга, Дорнод аймгийн ардчилсан намын дарга зэрэг сонгуульт ажил хийдэг.

                                    

Зөв хүн электорат эвсэл

Ш.Төгсбаяр

Ш.Төгсбаяр нь МУИС-ийн Биологийн ангид бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Түүний хувьд Азийн биржд брокер, Герман, Монголын хамтарсан КДВ төсөл дээр ажиллаж байсан. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн 47-р тойрогт нэр дэвшиж байсан.

МАХН

Ж.Энхжаргал

Ж.Энхжаргал нь тус аймаг дахь МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг, “Насны зам” компанийн захирлаар ажилладаг. Цэргийн дээд сургуулийн хүндэт профессор.

 Ч.Өлзийсайхан

Ч.Өлзийсайхан нь МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Улс төрийн шинжлэх ухааны доктор улс төр судлаач мэргэжилтэй. МУИС-ийн  Улстөр судлалын тэнхимийн багш.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.176.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.