2020 оны УИХ-ын сонгуульд Дорноговь аймагт хэн хэн нэр дэвших вэ?
Нийтлэл
/
2020-05-27

Монгол ардын нам

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Б.Дэлгэрсайхан нь НАХЯ-ны дэргэдэх Цэргийн дээд сургууль /одоогийн хууль сахиулах их сургууль/ хуульч мэргэжлээр төгссөн.  “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан тэрээр  2016 оны УИХ-ын сонгуульд Дорноговь аймгаас сонгогдон ажиллаж байна.

Т.Энхтүвшин

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин  нь Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд төрсөн. Санхүү эдийзасгийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшихээр болсон.

Ардчилсан нам

Д.Алтангэрэл

Д.Алтангэрэл нь “MONGOLIAN BOOSTERS TEAM”-ийн гишүүн “Нэткапитал санхүүгийн корпораци”-ийн ТУЗ-ын гишүүн, МЕТРОПЛАСТ ХХК-ийн захиралар ажиллаж байсан. Мөн түүнчлэн АН-ын Шинжлэх ухаан, технологи, мэдээлэл харилцааны бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Ц.Жадамба

Ц.Жадамба нь Их засаг их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн. Тэрээр Глобал удирдагч сангийн захирал, Ардчилсан намын Улс төрийн бодлогын хэлтэсийн даргаар ажиллаж байсан.

Б.Арвинбаяр

Б.Арвинбаяр нь Будапештийн их сургуулийг Инженер, биотехнологич Биологийн ухааны магистраар дүүргэсэн.

Монгол ардын хувьсгалт нам

   Ч. Чимэдсүрэн

Ч.Чимэдсүрэн нь  “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан. Мөн МАХН-ын нарийн бичгийн дарга гэсэн сонгуульт ажил хийж байсан. Тэрээр 2020 УИХ-ын сонгуульд МАХН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр болсон.

С.Мэндсайхан

МУИС-ийн Физик-математикийн факультет, Алгебр-геометрийн багш, Монголын социал-демократ намын Нарийн бичгийн даргаар, Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд, Ардчилсан намын дэд даргааар ажилласан байна. Түүнчлэн "Алтан гадас” ассоциацийн Гүйцэтгэх захирал, Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.88.137)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.