Хонгор нутагт нэр дэвшигчид...
Б.Баабар
Нийтлэл
/
2020-05-28

2020 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймагт МАН-аас гурван хүн нэр дэвшинэ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нь Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр “MCS групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 онд Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй нэгэн.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар

УИХ-ын гишүүн Г.Занданшатар нь ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч, ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг тус тус төгссөн. УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нэгэн. 2019 оноос Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.

Б.Батцэцэг

Б.Батцэцэг нь МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Тэрээр “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, “Аз хур” ХХК-ийн захирал, Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. Тэрээр 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байна.

2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас гурван хүн нэр дэвшинэ.

Д.Ганбат

Д.Ганбат нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ажиллаж байсан. ЗХУ-ын Киев хотын Цэргийн инженерийн дээд сургуулийг инженер, Украйны Киев хотод ВГЧУ, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн.

П.Нүрзэд

П.Нүрзэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Монголын ардчилсан холбооны дэд дарга зэрэг албан тушаалыг хашдаг. Нийслэлийн АН-ын хэрэг эрхлэх гэзрын дарга, нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байсан.

А.Адьяасүрэн

А.Адьяасүрэн нь АН-ын ҮБХ-ны гишүүн. Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажилладаг. Тэрээр “Номгон санчир” авто тээврийн компаниа үүсгэн байгуулаад 20 жил удирдан ажиллаж байна.

Баянхонгор аймагт “Зөв хүн электорат эвсэл”-ээс хоёр хүн нэр дэвшинэ.

Ж.Төмөрхуяг

Ж.Төмөрхуяг хуульч, өмгөөлөгч, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. МУИС-ийг төгссөн гэхээс өөр мэдээлэлгүй.

М.Ариунтуяа

М.Ариунтуяа нь судлаач мэргэжилтэй. Нийгмийн боловсролын доктор. Хитоцубашигийн их сургуулийн төгссөн.

МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвслээс Баянхонгор аймагт гурван хүн нэр дэвшинэ.

Ж.Ганзул

Ж.Ганзул нь хүний их эмч мэргэжилтэй, төрийн удирдлагын доктарант.

Г.Цэвээнжав

Г.Цэвээнжав нь цагдаагийн дэд хурандаа

Э.Содномжамц  

Э.Содномжамц нь төрийн удирдлагын менежер, ЭМЯ-ны төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн.

Баянхонгор аймагт Шинэ намаас М.Цэнджав нэр дэвшихээр болжээ. Тэрээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийг Эдийн засагч-менежер мэргэжлээр төгссөн. Баянхонгор аймгийн унаган хүү тэрээр Хаан банкны Улаанбаатар хотын Зээлийн газарт мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Зээл хариуцсан бүсийн менежер, тооцооны төв, бизнес төвийн захирлаар тус тус ажилласж байсан.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.154.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.