2020 оны УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Бид тойргуудад нэр дэвшиж буй хүмүүсийг цувралаар танилцуулж буй билээ. Энэ удаад Хэнтий аймагт хэн хэн нэр дэвшиж буй талаарх мэдээллийг хүргэж байна. Тус аймаг гурван мандаттай. МАН-аас гурван хүн нэр дэвшинэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан. 2016 онд хоёр дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 онд Ерөнхий Сайдаар томилогдсон туршлагатай улстөрч. Тэрээр Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нь дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрээр Цэргийн дээд сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын дархан аварга.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр, Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач, АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистраар тус тус төгссөн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Хэнтий аймагт АН-аас гурван хүн нэр дэвшинэ.
Э.Бат-Үүл
Э.Бат-Үүл нь УИХ-ын гишүүн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан. Монгол Улсын баатар цолтой. МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг.
Т.Пүрэвхатан
Т.Пүрэвхатан нь Баянгол дүүргийн ЗДТГ, Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Одоо Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажилладаг.
Ж.Оюунбаатар
Ж.Оюунбаатар нь Хэнтийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Д.Гантулгатай өрсөлдөж ялагдсан. Мөн өнгөрсөн онд болсон нөхөн сонгуулиар нэр дэвшиж байсан нэгэн.
“Зөв хүн электорат эвсэл”-ээс Хэнтий аймагт Д.Мөнхсаруул нэр дэвшиж байна. Д.Мөнхсаруул нь АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
МАХН, ИЗНН, МУНН-ын нэгдсэн эвсэл болох Та бидний эвслээс Хэнтий аймагт С.Ононбаяр, С.Жаргал, Б.Батхишиг нар нэр дэвшиж байна.
С.Ононбаяр
С.Ононбаяр нь төрийн удирдлагын магистр. Хэнтий аймаг дахь МАХН-ын Түмтийн даргаар ажилладаг.
С.Жаргал
С.Жаргал нь Хэнтий аймгийн Засаг дарга асан. Мөн өмнөх сонгуулиар УИХ-д нэр дэвшиж байсан.
Б.Батхишиг
Б.Батхишиг нь гадаад харилцааны мэргэжилтэй, Нийслэлийн МАХН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилладаг.
Мөн Хэнтий аймагт Шинэ эвслээс Д.Баатаржав, П.Нарантуяа, Д.Одгэрэл, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвслээс А.Болормаа, Б.Сарантуяа, Б.Уранцэцэг, Зон олны намаас А.Мөнхзул нар нэр дэвшиж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин